Баабар: Пиррийн ялалт байгуулсан Хүүкийгээ дэмжие
2020/06/29
Пиррийн ялалт
Эртний герегчүүд тэр үед хүчирхэгжсэн ромчуудтай байлджээ. Тулалдаанд дийлэх нь ч дийлсэн юм байна. Ромчууд хөлсний легионуудаа тулалдаанд оруулсан бол герегчүүд байгаа бүх нөөцөөрөө байлджээ. Пиррын арми ялалтаа тэмдэглэж байх үед тооцоо хийжээ.
Дахиад бүх хүчээрээ үргэлжлүүлэн байлдвал дараагийн тулалдаанд ялж болох ч нэг ч цэрэггүй үлдэх юм байна. Ийм ялалт хэрэгтэй юу? Эндээс түүхэнд Пиррийн ялалт гэдэг сургамж үг үлджээ. Хэмжээнээс хэтэрсэн хэтэрхий үнэтэй ялалт нь ерөнхий утгаараа аймшигт яландал болдог гэсэн үг.
Галдан бошигтын Зүүн гарын хаан улс нь тухайн үедээ Төв Азийн хамгийн хүчирхэг улс байлаа. Зэрэгцээ Хятад, Орос хоёртойэн тэнцэхүйц. Урагшаа Кашкар, баруун тийшээ өнөөгийн Узбекстаны нийслэл Ташкентийг захирч байсан юм шүү дээ. Гэвч өөрийг нь хүлээн зөвшөөрдөггүй Халх л зэвүүг нь хүргээд байж. Халхыг дарж авахад хамтраач гэж Манж Чин улсаас ч, Оросоос ч тусламж гуйж зөндөө санал тавьсан. Цаадуул нь зөвшөөрөхгүй болохоор өөрөө гагцаар дайрч ороод дийлэх нь дийлсэн. Даанч удаагүй. Хүчирхэг Зүүн гарын улсыг энэ далимыг ашиглан дарж авах бололцоо үүслээ гэж манжууд ч, оросууд ч ойлгон нийлж аваад дарсан. Галдан ганцаардаж өлбөрч үхсэн шүү дээ.
1911 онд монголчууд тусгаар тогтнолоо зараллаа. Төрийг Богд хаанаар толгойлуулсан шарынхан, Алтан ургийн язгууртан ноёд хуваан захирав. Биенээ хүлээн зөвшөөрдөггүй ээ. Хооронд нь эвлэрүүлэх гэж Богд байдгаараа хичээсэн. Ерөнхий сайд Намнансүрэн нас барсны дараа шарын толгойлогч Бадамдорж орыг нь залгав. Эрх мэдэлтэй болуутаа ноёд язгууртнуудыг доош нь хийж өгсөн дөө. Өс санасан ноёд язгуутнууд энэ хөсрий лам нарт дээрэлхүүлж байхаар Хятадын захиргаанд байсан нь дээр гэж үзэв. Сю Шүжан Монголд дураараа орж ирсэн юм биш шүү дээ. Монголын алтан ургийнхнаас бүрдсэн Засгийн газрын албан ёсны урилгаар тэд заллагаар ирсэн юм. Автономиа устгуулаад та нарынхаа ивээлд орж Хятадын зүгээр нэг муж болъё гэсэн монголчуудын урилга заллага хүслийг биелүүлэхээр ирсэн. Харин Сю генерал нь солиотой эр байсан учир дөвчигнөж харыхныг ч шарынханыг ч айлган эгээтэй л улс хөмрөх шахжээ. Хожим нь Бээжинд засаг солигдсоны дараа ноёд язгууртнууд Бээжинд очин шинэ засагт хэлэхдээ Монгол руу Сю шиг мэдрэл муутай гажиг хүн битгий явуулж байгаарай гэж гуйсан байдаг.
1921 оны Ардын хувьсгал бол тухайн үед бий болсон Түшмэдийн ба Ардын дугуйлангийнхны хамтын бүтээл юм. Ялалтын дараа ардын бүлэг төрийн эрхийг авсан нь түшмэдийн бүлгийхний тэвчээрийг барав. Ингээд улаан оросуудтай нийлж байгаад тэднийг бүгдийг нь алж устгасан. Өөрсдийг нь оросууд дараа нь намнаж ноёдын бүлэглэлд эрхийг шилжүүлсэн. Энэ хооронд оросууд өөрийн үнэнч бүлэглэлийг бэлдэж байгаад ноёдыг ч үгүй хийсэн. Үнэндээ монголын талаас хэн нь ч ялаагүй. Түр зууртаа бүлэглэл болгон пиррийн ялалт байгуулжээ. Үр дүнд нь бүхий л сэхээтэн язгууртнуудаа устгуулж үндэсний гамшиг амссан. Нөхөж баршгүй.
Өнөөгийн Чех улсын бахархал нь нэн эртний Праг хот. Гайхамшиг. Германы нацистууд эхлээд Сүдецийг, дараа нь Морав, Словакийг эзэлхэд тэд юу ч хэлээгүй буугаад өгчихсөн. Харин польшууд нацистуудтай бүх хүчээрээ үзэж тарсан. Тэдний эрэлхэг зоригийг шүтүүстэй. Германаас өөрийгөө өөрийн хүчээр чөлөөлөх гэж тэд 1944 онд бослого гаргажээ. Зөвлөлтүүд Варшавын дэргэд тулж ирсэн байсан ч давшилтаа зогсоон польшууд германчуудад хэрхэн алуулж байгааг хараад зогсчихов. Воршав хотын 80 хувь нь үнсэн товрог болжээ. Бараг сөнөөд дууссан варшаавчуудад эрэлхэг байсны бахархалаас өөр юу ч үлдсэнгүй.
Түүхийг буцааж болдоггүй юм. Түүхийг “тэгсэн бол тэгэх байсан, тэгээгүйгээс болоод тэгсэн” гэх мэтээр тайлбарлаж болдоггүй юм. Түүх болсноороо болоод л өнгөрдөг. Түүх түүхээрээ л үлддэг. Түүх гэдэг бол угтах ирээдүйг зөв тольдох сургамж, бахархал, эмгэнэл. Энэ сургамжийг авч, цаашдын зам мөрөө зөв залахын тулд түүх үнэнээрээ үлдэж, дараа үеийнхний нүдийг нээж байх ёстой. “Түүхээ мэдэхгүй бол чамд түүх зохиож өгөх хүн олдоно” гэж хоёр мянганы өмнө суут Цэцэрон захиж байжээ. Үнэнээс гажсан түүх цээжилсэн хүн угтах ирээдүйгээ зөвөөр төсөөлж чадахгүй. Түүхийн ач холбогдол чухамдаа энэ буюу.
1990 оны анхны сонгуулиар МАХН 60 хувийн ялалт байгуулсан. Гэвч Ерөнхий сайд болсон Бямбасүрэн ялагдсан Ардчилсан хүчнийхийг засагтаа урьсан нь тулаад байгаа аюулыг хамтарсан хүчээр дийлье гэсэн санаа. Үүнд нь Социал демократ нам оролцоогүй, гэвч цагийн аясаар харахаар тэндээс соц дек юу ч хожоогүй, оролцоогүйг нь хэн ч анзаараагүй. Харин хамтарсан Засаг тэрхүү шилжилтийн хүнд үеийг амжилттай давсан.
1996 онд Энхсайханы Засгийн газар төрийн эрх мэдлийг бүхлээр нь авсан ч төрийн албаны аппаратыг дангаар эзэгнэж байсан сөрөг хүчний төлөөлөгчдөд гар хүрээгүй. Гэтэл 2000 онд төр эзэрхийлсэн Энхбаяр төрийн албанд ажилладаг сөрөг төдийгүй “сэжигтэй” 15 мянган эсэргүүнийг эгшин зуур ажлаас нь халжээ. Юу хожсон юм бол?
2008 оны сонгуулийн дүн гарангуут үндэсний хагарал болж цус хүртэл урссан. Ерөнхий сайд Баяр ялагдсан сөрөг хүчиндээ хамтарсан засаг байгуулах санал тавьсан. Чухам үүний үр дүнд Монголын түүхэн дахь хамгийн том гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн. Өнөөдөр тэр хөрөнгө оруулалт улсын төсвийн гуравны нэгийг дангаараа хангаж байна. Хамгийн гол нь Монгол улсын тусгаар тогтнолын нэг том баталгаа болсон юм.
Саяхан Оросын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хаалттай хуралдаанд Хятадын асуудал хариуцсан генерал үг хэлжээ. Тэрээр Хятадыг Оросын хамгийн том өрсөлдөгч, хэзээ нэгэн цагт тэртэй тэргүй муудалцах субъект гэж тодорхойлжээ. Энэ тохиолдолд бидэнд өмнөөс нь барих хөзөр бол Казахстан, Монгол хоёр юм гэж генерал хэлэв. Хэрэв Оросын эрх ашигийн зүгээс эрүүл ухааанаар харах аваас генералын түмэн зөв. Монгол бол Оросын хувьд Хятадтай наймаалцах том хөзөр.
Зүүн Германыг Баруунд үнэгүй тушаасан гэдгээрээ Горбачёв олон жил хараал идлээ. Үүнийг Путин ч ил тод заралдаг. Үнэхээр 40 жил авч явсан тийм том олзыг сохор зоосны үнэгүй алдсан нь харамсаар зүйл байж болох. Энэ сургамжаасаа үндэслэн 70 жил авч явсан геополитикийн асар их ач холбогдолтой Монголыг дахиад л ямар ч үнэ хөлсгүй бусдад алдана гэж үү? Монголын үнэ цэнэ гэж юу вэ? Цэврээрээ Оросын мэдлийнх байж л үнэ өртөгтэй болно. Гэтэл үүнийг өрний хөрөнгө оруулагчдын өмч болгочихоод хагас дутуу эзэмшилтнй бараагаа үнэ хүргэж зарах гэж үү? Монгол дахь гадны хөрөнгө оруулалтанд эгдүүцээд байгаа Оросын геополитик ердөө л энэ. Хөлсөө авсан монгол бууны нохойнуудын хуцааны цаад шалтгаан ч энэ.
Японы дэлхийн дайны үеийн солиорол бол энэ орны ялагдлын эх сурвалж байсан юм. Засгийн эрхийг барьж байсан милитаристуудын тушаалаар Пөрл Харборыг бөмбөгдсөн түүхэн ялалтыг удирдсан генерал Ямамото “Бид тулалдаанд ялалт байгууллаа. Гэхдээ унтаж байсан арсланг сэрээснээр дайнд ялагдах үүдээ нээчихлээ” гэж хэлж байсан гэдэг. Саяхи сонгуулиар Хүүк тулалдаанд ялсан боловч үргэлжлүүлээд дайн хийвэл ялагдал хүлээж магадгүй үүдээ нээж байна. Магадгүй энэ нь пиррийн ялалт байж болох. Пиррийн ялалт мөн бол хохирогч нь Монгол орон. Хүүк бол цэргийн хүн, цэргийнхэн хойшдыгоо бодолгүй тулалдааны ялалт болгоноос кайф авдаг. Түүнийг 1994 онд бичигтэй цагаан даавуугаар толгойгоо ороочихоод өөрийн огт таньж мэдэхгүй, нэрийг нь ч олигтой цээжлээгүй Сүхбаатар Чойбалсан Цэдэнбалыг өмөөрөн дөвчигнөж явсан улаан хамгаалагч дүрээр нь хүн болгон танина. Залуу байж, Одоо тэрээр ухаажвал ухаажихаар 50 насыг давсан эр. Байлдаж тоглон пиррийн ялалтанд хөөрөхөөргүй нас дарсан. Голдоо нүхгүй тэнэг үеэ өнгөрөөсөн.
Одоо түүний зовлон эхэлсэн. Ковидогийн цар тахалд хамгаа гөвж ядарсан Монгол орны өмнөөс хариуцлага хүлээх хүнд ял түүнд тулгарлаа.
Энэ бол ганц Хүүкийн зовлон биш, манай нийт үндэстнийг гамшиг тосож байна. Хэрэв үүнийг тэр ойлговол, хэрэв үүнийг Монголын төрийн тулах бас нэгэн багана болсон Ардчилсан нам ойлговол зөвхөн хамтарч байж энэ гамшгийг даван туулна. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, хэрэв байгаа юм бол хаана хэнээр илэрхийлэгдэж байгаа нь мэдэгдэхгүй МАНАН хэмээх салхин тээрэмтэй горзгор Кихот давжаа Пансогоо дагуулан хичнээн ч жил тулалдав?
Хэрвээ МАНАН байсан юм бол саяхи сонгуулиар нам дарагдлаа. Энэ бол саяхи сонгуулийн хамгийн том ялалт. Юутай ч салхин тээрмийг устгалаа. Дайсан дарагдлаа, одоо гэр орноо боддог цаг.
Их л энгийнээр хэлбэл пиррийн ялалт байгуулсан Хүүкийгээ дэмжие, гэхдээ дайныг шатлан өргөжүүлэх сонирхлыг нь даран, нийт үндэстнийхээ эрх ашгийг тэргүүнд тавин дайн байлдаангүйгээр гэр орноо босгоё. Хүүхэд шиг “Хүүкээ, айгаагүй бол дахиад барилдая” гээд байж болохгүй л дээ, хэрэв эрүүл ухаан гэж байдаг бол?
Баабар
2020.6.29
Зочин · 2020/06/30
ОДОО ӨМХИЙ БАХ САЛГА БАТҮҮЛ ТАРВАГАДОРЖ НАРЫН ҮХЛИЙН АЙЛАС УЛАМ НЭМЭГДСЭЭР Л БАЙНА
Зочин · 2020/06/30
Эхлээд ард олны хөрөнгө мөнгө болоод гадны зээл тусламжийн тэр их мөнгө залгисан ардчиллын хулгайч нарын хулгайлсан мөнгийг хураан авч эдийн засгаа сэргээхэд зориул дараа нь хулгайч ардчилагчдад хугацаагүй ял оноож заримыг нь тухайлбал Тахалт тарвага бээжин хав Элбэгдорж Жомбого Бат-Үүл нарыг цаазал
Зочин · 2020/06/30
ХҮҮКИЙГЭЭ ДЭМЖЬЕ ГЭСЭН МӨРТӨӨ МӨНЧ ИХ АТАА ХОРСОЛ ДОРОМЖИЛОЛ ТЭЭСЭН ДАЛД МАЯГААР НӨГӨӨ Л ӨМХИ САМХАЙ ҮНЭРТҮҮЛСЭН ҮГ САНАА ХОЁРОО ХАВЧУУЛАХГҮЙ БОЛ ӨМХИЙ БАХ БААБАР ӨМХИЙ БААВАР БИШ БОЛЧИХНО. БАС ЦЭРГИЙХНИЙГ Ч ДОРОМЖЛООД АВАВ БОЛТОЙ.
Зочин · 2020/06/30
Эээээ дээ энэ Баабар гэгч хүн өөдтөй үг ч хэлэхгүй л дээ. Гэхдээ ардчиллынхан 12-16 онд баахан сүр нэртэй өр зээл тавиад өөрсдөө залгичихсан тэр өрийг нь өнгөрсөн 4 жилд ард олны татварын мөнгөөр төлсөн ирэх 4 жилд ч төлнө гэхийн. Өвчин зовлонгоор ч их хохирноо үнэн гэвч муу муу дээрээ муухай муухай дээрээ улцан гэдэг шиг Баабар түүний нөхдийн идсэн завшсан тэр их мөнгө мөн ч их дарамт болох биз ээ. Баабар ба түүний ноход энэ талаар еөөр ярихгүй юм даа ярихыгч хүсэхгүй л биз дээ
Зочин · 2020/06/29
Өөрсдөө хулгайч луйварчид байж өөрсдийн хэргээ огт дуугарахгүй еөөр юм болоогүй юм шиг л гуцаж улихымаа Баавараа ардчилагч нэр хулгайч нар тэдний хамсаатнуудаа
Зочин · 2020/06/29
Би л лав мөнгө авч сонгууль өгөөгүй юмсан ардчилсан гэгдэх пизданууд л баахан мөнгө тараах нэрээр дундаас нь ихэнхийг нь өөрөө хулгайлчихаад ард олноо мөнгөөр саналаа өглөө гээд л зүхээд эхэлдэг үхээрүүд дээ. Хэлэмгий хүн дадамгай гэж өөрсдөө л мөнгө тарааждээ хар хүүрэн ардчилал ардчилагчид. Энэ бичээч тэдний нэг л байна даа. АН энэ мэт хулгайчууд өгөөрөй гэсэн мөнгийг чинь иргэдэд бүрэн өгсөн эсэхийг нь шалгаад хулгайлсан бол алаад өгөөрөй
Зочин · 2020/06/29
Мэдэх мэдэхгүй юмныхаа учрыг нь ч олж чадахгүй санаагаараа савж гуцаж унгас алдаж байхаар Монгол малын ашиг шимиыг дээшлүүлэх талаар бичиж зөвлөж байсан бол мөн ч үнэтэй байхсан Баавараа
baabar guyad · 2020/06/29
bravo
Зочин · 2020/06/29
Битгий улин хуцаж унган жороол гэх үгийг мэдэх үү? Ардчилал хулгайч ардчилагчид мангуу манкурт чамд сайн юм хийж л дээ.Хулгайлсан булхайлсан идсэн шамшигдуулсан эд мөнгөнөөс нь идэлцэж дээ муу хулгайч чи. Одоо хар ардчилал хулгайч ардчилагчидыг сайн гэж чамаас өөр хүн хэлэхээ байсаан ЗОЧИН ПИЗДА МИНЬ ЭЭ
Зочин · 2020/06/29
Заа муу ардчиллын хулгайч нар нийлж засаг барих гэж горьдлого тээж ивээд л байна пизда чинь битгий горьд өмхий үгт бах Баавараа.МАН ялчихаар л хоосон хононо иргэд зовдог болно гэж ёрлож байгаамуу? Ардчиллын муу хулгайчуудаа худлаа пялдагатаж тэнгэр заяат маяат гэж ирээд л пялдагатаж гуцахаа боль нөгөө хар муу масс гээд л хуцаад байдаг ш дээ чи өмхий Баавараа.
Зочин · 2020/06/29
Ялсан нам яаж болгоомжилохоо бас яаж ажиллахаа энэ муу өмхий бахаар заалгав гэж дээ. Өмхий бах Баавар чи дутаа пизда минь? Иргэн чи ч дут өмхий бахаар заалгахгүй гэсэн санаатай санал бичээд байхад ойлгохгүй байна уу пялдага новш чинь
Зочин · 2020/06/29
Үнэн юм бичсэн байна манайхан энэ байтугай юм ойлгохоо байгаад өнөө шөнө хоосон хонхгүй мөнгө өгөх хүн байгаа болуу гэж горьдож байна сайн юмыг муу муу юмыг сайн гэдэг болжээ тэнгэр заяат монгол удахгүй ухаардаг болноо
Зочин · 2020/06/29
Түүх мэдэхгүй байж мэддэг юм шиг элийрэхээ л больчихмоор байна энэ хүн.
Зочин · 2020/06/29
Энэ муухай амьтны толгойг нялц дэвсчимээр шүү? Харахаар ой гутам өмхий пизда
Зочин · 2020/06/29
Зөв хүн электратын зөв хүн нь энэ пизда тэгээд Баярхүү пиздагаас аваад олон пизданууд харагдана лээ.Доржханд гэгч удхгүй АН - руу гүйгээд л очино доо. Олон түмэн минь харж байгаараа.
Иргэн · 2020/06/29
Монголд аюул нүүрлээд байна гээд байна. Чи монгол хүн биз дээ.
Монгол · 2020/06/29
Дээр бичсэнийг сайн унш, ойлгохыг хичээ. Өөрөө хэн ч биш байж бусдыгаа үргэлж муулдаг энэ зан монгол хүний хамгийн муухай зан шүү. Битгий ингэж бай. Өрөөлийг шүүмжлэхээс өмнө өөрийгөө зас!
Зочин · 2020/06/29
Хуцваа чи өөрөө ардчилагч пиздагийн угаадасны гөлөг л байна ш дээ
Зочин · 2020/06/29
Тулга нэрт хэрээн хошуулсан хулгайч өмхий бааварыг магтах аядаж дээ. Улсын өмчийг идсэн завшсан хулгайлж завших хүсэлтэнгүүд л өмхий Баавар салгануур саарал хочит хулгайч Бат-Үүл нарыг магтах аяддагийн. Ардчилагч нэр хулгайч булхайч нарын зүрхээр нь туг тахих хэрэгтэй Чой хамбаа
Иргэн · 2020/06/29
Чи яасан мулгуу шаар вэ. Хэтэрсэн үнэтэй ялалт аймшигт ялагдалд хүргэдэг гээд байна. МАН ялчлаа гэж хөөрцөглөж цээжээ дэлдэх хэрэггүй. Сонгууль болдгоороо болоод дууслаа одоо амьдрал үргэлжилнэ. Цар тахлын аюултай энэ цагт сонгуульд (сонго уйлд) хамаг байдгаа цацаад дууслаа. Энэ төрд бодлого гэж юм байна уу? Морь унасан толгойгүй хүн юм биш үү?
Одоо Топор толгойтой МАН-ын зовлон эхэлж байна. Цар тахалд хамгаа гөвж ядарсан Монгол орны өмнөөс хариуцлага хүлээх хүнд ял эдэнд тулгарлаа гээд байна.
Зочин · 2020/06/29
Монгол улсаа гадныханд худалдахад бэлэн бууны нохой юуны өмнө бас Оюутолгойн бусармаг гэрээг магтаад амжиж л байна. 62 суудал авчихаад урвагч хулгайч сайд асан С.Баяр гэдэг нохойн адил АН-тай хамтрах уу? Май чи чи муу өмхий үгэлсэн бах чи ганцаараа түүх мэддэг ганцаараа дүгнэдэг нь юм уу? Угаас АН-ноход өнгөрсөн 30 жилд байгаа үйлдвэрүүдээ хувьчлал нэрээр өөрсдөө залгиад гадны хандив тусламж зээлийг төсөл хөтөлбөр гэх нэрээр өөрсдөө л завшсан тэр их хөрөнгөөр улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдэхэд даацтай нэмэр болох ганц гайгүй үйлдвэр барихаар санаачилж чадаагүй биз дээ? Юун үйлдвэр барих Эрдэнэтийг залгих гээд үхэн зүтгэсэн муу өмхий пизданууд биз дээ. Муу өмхий бахаа хувьчлал нэрээр социализмын үед байгуулсан үйлдвэрүүдээ устагасан, олон мянган хүнээ ажилгүй орлогогүй болгосон улсын мэдлийн Эрдэнэт үйлдвэрийг хулгайгаар хувьчилсан хулгайч нар нь гадагшаа зугтаг гарсан талаар дүгнэж яръсан нь дээр биш үү? Уг нь удахгүй чи болоод хулгай худалын уурхай болсон та нарын толгойг тас огтлох цаг ойртож байгаа ч юм бил үү? Өмхий Баавараа юуны өмнө бээжин хавтай хамт бөндгөрийг чинь тайрах ёстой доо.МАН одоо олонхи болсон болохоор 96 онд ардчиллыхан эсрэг намын гэж бодсон болгоноо ажлаас нь халж байсан шиг ардчиллын бөөснүүдээс төрийн албыг үтэр цэвэрлэхгүй бол тэд үргэлж өмхий амаараа төрийг сорж загатнуулсаар байх болно шүү
zochin · 2020/06/29
Chingis haanii yalalt 200 jil urgeljilsen. Hurelsuhiin yalalt 20 - 30 urgeljlene gej burhan tenger helj baina.
Тулга · 2020/06/29
Баабар байгаа нь монголын аз
Иргэн · 2020/06/29
Энэ баабар өөрийгөө хэн гэж бодоод байгаан. Төрийн зөвлөхийн хийсвэр орон тоо бий болгоод өөрийгөө толгойд нь тавьчихжээ хөөрхий. Чиний сангийн сайд хийгээд эргүүтэж явсан чинь л пиррийн ялалт байх. Тэрнээс хойш чамайг уншигчдын тоо улам бүр цөөрснийг одоо хүртэл мэдрээгүй явааг чинь харлаа.
Хүн · 2020/06/29
Үнэн зүйл бичиж, харамсалтай нь Оркууд ойлгохгүй л дээ!
Иргэн · 2020/06/29
Энэ солиотийн Электратууд явсангүй дээ
Зочин · 2020/06/29
Энэ Баабар гэгч Монгол улсын төлөө зүтгэсэн нэг өдөр бгаа болов уу. Үгүй гэж хэлнэ. Дан түүх гуйвуулсан харийг магтсан дүфф юм л бичдэг. Одоо хэн ч тоохоо больсон. Нохой хуцаж бна гэж бод.
Зочин · 2020/06/29
Uneheer yhaaral hairlasan syrgamjitai uguuleg baindaa. Bid aliin bolgon ingej tenegtej taltsaj bie bienee hemelj yawah yumbee odoo negdeed neg sanaatai neg zugt yawtsgaayaa
Зочин · 2020/06/29
АНаас засгийн газарт хэдийг оруулаад өгөөч гэж гуйж байгаа юм байна. Гэхдээ бас сүрдүүлэгтэй. Баабар харин түүхийг санаан зоргоороо зохиохоо больчихсон чинь дээршүү
тээ · 2020/06/29
чам зэргийн цүнх баригч хөлсний бацаанюу яриад байгааг ойлгохгүй харин ойлгоё гэж байгаа бол чаддаг юм бол хүүкээсээ асуу за
Иргэн · 2020/06/29
Бичиж байгаа юмаа баримттай бичиж бай. Амны зоргооор хуцахын
зочин · 2020/06/29
Энэ одоо юу гээд хуцаад байгаа юм бэ.