Цаашлуулаад бодоод үзэхээр үндэстэн улс орон гээд л их л юм бодогдох юм…
2014/04/11
Сайн уу бүгдээрээ. Би 22 настай. Японд сурдаг л даа. Энд хандсан шалтгаан маань ангийн маань нэг Япон охин надад илт сайн хандаад байгаа юм л даа. Өдрийн хоол хийж авчирч өгөөд л, дандаа харц тулгарна. Надад ч тийм онцгүй санагдахгүй байгаа ч нэг л эвгүй юм аа. Таалагдахын хувьд таалагддаг. Цэвэрхэн, стиллэг, хувцасаа зөв тохируулаад өмсчихдөг хөөрхөн л охин. Гэхдээ нэг тийм хайрлах харцаар би харж чадахгүй байгаа юм. Надад Монголд байхын л найз охин нтр байдаггүй байсан. Өөрөөр хэлбэл ер нь тэр талын харьцаан дээр тааруухан л даа. Мэдээж дурлаж хайрлаж л байсан. Даанч зориггүй байдлаасаа болоод бүтээгүй түүх ихтэй.
Үүний хариултыг та нар амархан олж байгаа байх л даа. Зарим нь шууд үерх. Үерхээд үзэхэд болохгүй нь юу байна гэх мэтчилэн хэлэх л байх. Би ч өөрөө бодож үзсэн. Гэхдээ заримдаа өөрийгөө огт ойлгохгүй юм. Нэг болохоор аймар таалагдаад л. Нэг болохоор тэнэг ч юм шиг. Японтой үерхэж байснаас Монголтойгоо л үерхэе гээд л. Үерхээд хайрлаж дурлаад суухдаа тулвал гэрийнхэн, эргэн тойрныхон маань хэрхэх болоо гээд л. Цаашлуулаад бодоод үзэхээр үнтэстэн улс орон гээд л их л юм бодогдох юм. Таарч тохирохгүй зүйлүүд ч их л байгаа байх гээд л.
Магадгүй би сайхан сэтгэл, нөхөрлөлийн илэрхийлэлийг нь томоор хүлээж авч хошгороод байж болох юм. Гэхдээ л өөрт маань одоогоор тэгж мэдрэгдээд байгаа юм. Цаг хугацаанд найдая гэхээр энэ бодол байнга эргэлдээд салж өгдөггүй. Ийм учраас бага зэрэг зөвлөгөө, санал бодол солилцох гэсэн юм. Энэхүү оронд суралцдаг, суралцаж ажиллаж, амьдарч байсан ах, эгч нар маань болон сайтын зочдоосоо санал бодлоо хуваалцаарай гэж хүсье баярлалаа.
Зочин · 2014/04/25
hair l baival hyatad yapon yunii hamaa hairgui mongol ******tei suuj heruul uruul bolj amidarsnaas hairtai hunteigee aj jargaltai bh heregtei biz dee
Зочин · 2014/04/14
Uulzaad l uzeech. Ymar shuud suu gej bgaa bish.
Зочин · 2014/04/14
коничива гээд хэлээд үз.болохгүй бол тошиба сони хэхэхэ
salhi dambii · 2014/04/13
худл аа ш а а чамд наран улсын охид хэзээ ч өврөө нээхгүй за
Дари · 2014/04/13
хүүе хүүхээ са******райн удамтай яасанч болохгүй шүү хятад япон хэзээ л билээ сайхан монгол эмэгтэй зөндөө бна ёстой болохгүй шүү
Зочин · 2014/04/13
Бусад улс орны аль борлогдохгүй олиггүй эрчүүд нь гадаад хүүхэнтэй суудаг байхад манай монгол эрчүүд эсрэгээрээ юмаа Эх оронд чинь яг чам шиг эрчүүд дутагдаад асуудал үүсээд байна шүү дээ Жаахан ухаантай байлдаа Хүний хүн жаргаахаар өөрийн хүнээ жаргаа
Зочин · 2014/04/13
Харамсахгүй л байх хэрэгтэй. Сүүлд нь тэр үед тэгдэг байж дээ гэж бодож харамсахгүйн тулд одоо цагтаа зөв алхам хий. Япон монгол гэж бид адилхан л хүн шүү дээ. За ямарч сонголт хийх бай амжилт хүсьё
Зочин · 2014/04/13
haha za tegvel hurdhan butsya en chin...
Зочин · 2014/04/13
huuhed iim deere huurhun shuu....
Зочин · 2014/04/12
yu ch boloc***ui bga der tolgoinooso avch hayaa naad Japan.aa.end Mongol er hun dutagdaj gachigdaj bna hooe hahah