Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай  усархаг аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг aнхааруулж байна.

2020 оны 07 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Монголын тал нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 19-21 хэм дулаан байна.

2020 оны 7 дугаар сарын 18-наас 7 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 21-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 20-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар өдөртөө хална.