Зүгээр л чамайг хармаар байна
2014/04/13
Хаврын уртхан өдрүүд эхлээд дээр хөөрөх наран тэнгэртээ уягдах хугацаа уртассаар… Ажил гэр гэсэн нэгэн хэмнэлээр амьдралын алтан мөчүүдийг өнгөрөөсөөр бас дутмаг дутуухан амьдралын дунд олох гэснээ хайсаар зүтгэсээр үнэндээ маш их ганцаардаж байна. Өөрийн хүслээрээ амьдарч чадахгүй байсаар хамаг л залуу нас минь өнгөрсөн юм шигээ…
Одоо би хэзээ улам л зожигорч, хүнд ч итгэхгүй бас юм болгон дутуу санагдаж хүн бүрээс өөрийгөө нуусаар заримдаа тавьсан зорилгодоо хүрч чадахгүй болох вий гэж ч юмуу эсүүл өөртөө ч юмуу гомдох шиг…
Гэхдээ л их ганцаардаж байна зүгээр л сэтгэл тайван дурласан хүнтэйгээ хайранд умбаад амьдрах л юмсан. Сэтгэл минь өөр газар байгаа ч тэр залууд би галзууртлаа дурлаж байсанаа бодохоор гайхах юм. Түүний дууг сонсох уулзах бүрт өөрийн эрхгүй түүний өмнө ичингүйрч байснаа утсаа авахгүй юмуу холбогдохгүй удахаар өөрөө гүйгээд очмоор үнэндээ арай л гэж тэвчиж байсансан…