УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой хэргийн шүүх хурал ирэх лхагва гаригт болно.   Тэгвэл хуралд “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр түүний хүү М.Батыг "дуудсан" байна.

  Учир нь Д.Дамба-Очир 1.2 тэрбум төгрөгний зээлийг “Сапфир стоун” компанийн нэр дээр авч,  Ц.Мянганбаярын компани ЖДҮ эрхлэхээр болсон гэх мэдүүлэг өгсөн бололтой.   Тиймээс  тэднийг шүүх хуралд дуудаж, заавал оролцуулахыг хүсчээ.   “Монгол газар”-ын захирал Ц.Мянганбаяр ч хүүдээ болон өөртөө өмгөөлөгч авч байгаа нэрээр шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлтийг Баянзүрх дүүргийн шүүх бүрэлдэхүүнд гаргаад байна. 

Эх сурвалж:www.polit.mn