"Харш" хамтлаг Амрита клубт “VIP” тоглолтоо хийнэ
2014/04/15
Монголын рок поп хөгжмийн урлагт өөрсдийн гэсэн орон зайг бий болгож тухайн орон зайгаа олон арван жилийн турш дуу хуураар тасралтгүй дүүргэсээр яваа "Харш" хамтлагийн дуучин Б.Баяртсайхан ирэх Бямба гаригт буюу 4-р сарын 19-нд Амрита клубт “VIP” тоглолтоо хийх аж. Энэхүү тоглолтод "Харш" хамтлагийн хит болсон гайхалтай уран бүтээлүүд эгшиглэхийн зэрэгцээ олон сонирхолтой сюрпризээр залуустаа бэлэг барих юм байна.
Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд Улаанбаатар паласын концертын их танхимд "Миний аялгуу-2" хэмээх бие даасан тоглолтоо амжилттай зохион байгуулж үеийн үнэнч фенүүдтэйгээ нэгэн үдшийг бут авсан юм.
Ийнхүү их хотын цоглог залуус та бүхэн "Харш" хамтлагийн тоглолтод хүрэлцэн ирж, хамтдаа дуулж бүжиглэхийг урьж байна.