Долоон өөр ертөнцийн хоёр дахь давалгаа “Бүүвэй” уянгын драм тун удахгүй
2014/04/18
Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон энэ оны 4 сараас эхлэн бэсрэг жүжгийн төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд энэхүү төслийн хүрээнд 7 өөр найруулагч 7-н өөр жүжгийг найруулан тавьж үзэгч түмэндээ өргөн барих бөгөөд тус театрын хамт олон А.Вампиловын зохиол УГЗ, АЖ Б.Мөнхдоржын найруулга “Хэрээт төгөл” жүжгээр энэхүү төслийнхөө салхийг хагалсан бол долоон өөр ертөнцийн хоёр дахь давалгаа болгож Зохиолч, Найруулагч Урлаг судлалын ухааны доктор, профессор,УГЗ Н.Ганхуяг өөрийн 20 жилийн өмнө бичиж байсан “Бүүвэй” жүжгээ үзэгч түмнийхээн гэгээн мэлмийд өргөн барих гэж байна. Найруулагч маань өөрийн 20 жил дарсан бүтээлийнхээ гол баатраар МУАЖ С.Сарантуяа, СТА Т.Хулан, СТА, Г.Амгаланбаатар, СТА Ц.Цэрэнболд болон залуу жжигчин Б.Тамир нарыг сонгон жүжгийн сургуулилтандаа орсон ажиллаж бөгөөд Энэ жүжгэнд хайр халамжаар дутсан эмэгтэй, эх үрсийн үл ойлголцол, хууралт мэхлэлт, амьдралын эрээн бараан, хувь заяаны гашуун үнэний тухай өгүүлэх боловч хүний мөс чанар, бие биедээ итгэх итгэл, гэр бүлийн үнэ цэнэ, хоромхон зуурын бэрхшээлийг уужуу сэтгэл, уучлал энэрэлээр даван туулаж амьдралыг цааш аз жаргалтайгаар босгож байгаа нэгэн гэр бүлийн талаар өгүүнэ. “Бүүвэй” жүжгийн уран бүтээлёид маань 2014 оны 04 сарын 23-ны 19:00 цагт Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа үзэгч түмнийхээн гэгээн мэлмий дор амилах гэж байна.