Х. НЯМБААТАР: Шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр талийгаач охин удаа дараа хүчирхийлүүлсэн нь тогтоогдсон.

Хүчирхийллийн улмаас нас барсан 9 настай охинд тусламж үзүүлж чадаагүй хүмүүст хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болгожээ.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар мөн энэ талаар мэдээлэл өгч, энэ хэрэгт хангалтгүй ажилласан Баянзүрх дүүргийн хэсгийн байцаагч нарт хариуцлага хүлээлгэнэ гэдгээ мэдэгджээ. Ерөнхий сайдын зүгээс энэ хэрэгт яаралтай арга хэмжээ авч, хүчирхийлэлийн золиос болж байгааг нь мэдсээр байж зохих арга хэмжээг аваагүй хүн бүрт хариуцлага тооц гэсэн үүрэг өгсөн байна.