Сайн байна уу. Би 20 настайдаа нэгэн залуутай танилцаад өдий 26 нас хүртэлээ хайрлаж, дурлаж, итгэл сэтгэл хамаг бүхнээ зориулж 2 талын эцэг эхчүүддээ хүлээн зөвшөөрөгдөж явсан 6 жил минь өнөөдөр талаар болчихлоо.

Найз залуу маань жил хагасын өмнөөс Оюутолгойд ажиллахаар явсан. Ганцаараа үлдсэн хүн аргагүйн эрхэнд хөдөө гэртээ ажиллаж амьдрахаар буцав. Жил хагасын хугацаанд найз залуу маань ирэн очин байсан ч түүнийг хайрладаг ирээдүйгээ хамт төсөөлдөг маань хэвээрээ байв. Гэтэл 7 хоногийн өмнө хамт ажилладаг хүүхэнтэйгээ уулздаг, тэр ч бүү хэл зүгээр ч нэг уулзаад өнгөрөхөөр харьцаа биш гэдгийг мэдэв. Тэнгэр нураад ирсэн мэт болсоныг нуух юун. Гэхдээ уйлсангүй, гомдсонгүй, хэрүүл уруул ч хийсэнгүй, үлдэхийг ч гуйсангүй. Харин хэзээ ч битгий эргэж хараарай гэдгийг л гуйв. Тэр хүүхэн нь томоо болсон сургуулийн насны хүүхэдтэй. Би бодохдооо хүүхэдтэй хүн итгээд л найз залууг маань сонгосон тийм болохоор олон аавын царай битгий харуулаасай гэж хамгаас хайртай түүнийгээ үг дуугүй л явуулсан. Битгий яваач гэж ганцхан л хэлсэн бол одоо хажууд минь байх л байсан даа гэж бодсон ч түүндээ дассан охины сэтгэлийг уландаа гишгэлэхийг хүссэнгүй. Би өчигдрийг хүртэл тэгж л тэссэн , тэгж л өөрийгөө аргадсан гэтэл....
Өчигдөр орой найз залуу маань олон удаа залгав тэсэхээ больсон би гуйя алга болоод өг гээд мсж бичтэл шөнө нь танихгүй дугаараас дуудлага ирээд хүний нөхөртэй явдаг хар шөнө мсж бичдэг *нхан, *ичий гэх мэт үгсийг урсгаж өгөв. Зөөлөн хүлцэнгүй байснаараа би хохиров, эцэс сүүлд нь айл гэр үймүүлсэн хүүхэн л болж үлдэв. Итгэсэн, хайрласан, хамаг бүхнээ зориулсан гэтэл... яагаад яагаад надад ингэж хандав. Над руу залгахад нь яагаад болиулсангүй вэ. Яагаад зүгээр л сайн сайхныг хүсээд явуулж болсонгүй вэ? Гэхдээ би нэг л юмыг сайн мэдэж байна. Тэр хүн хэзээ ч намайг тавьж явуулахгүй , нөхөрэй болтол минь араас минь шаргууцалдана. Одоо би яах ёстой вэ? Яаж тэр хүнийг бүр мөсөн явуулах вэ? Зүгээр л амьдармаар байна энгийн бас, эрх чөлөөтэй.