Сайн байна уу би өөрт тохиолдоод буй асуудлаар ярилцмаар санагдаад. Надад үнэхээр хэцүү байна аа. Би нөхөр хүүтэйгээ амьдардаг.

Саяхан мэргэжлээрээ ажилд орсон нэгэн бүсгүй байна өө. Тэгээд хамт ажилладаг эмэгтэйдээ их татагдаад байх боллоо. Харахаар л хайр хүрээд байх юм. Нүдээ аньсан ч тэр эмэгтэй нүдэнд харагдаад байх юм. Гол нь би өөрөө эмэгтэй байж эмэгтэй хүнд татагдаад байгаагаа ойлгохгүй юм. Дотор давчидаад хэцүү байна аа бурхан минь.