УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайд Л.Оюун-Эрдэнээс цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар зарим зүйлсийг тодрууллаа.

Та "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг хариуцсан ажлын хэсгийг та ахалж ажиллаж байсан. Таны удирдсан ажлын хэсэг ямар үр дүнд хүрсэн бэ?

 

-"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь Сингапурт бүртгэлтэй компани руу шилжих гэж байсантай холбогдуулан ажлын хэсэг байгуулагдаж, би ахалж ажилласан.Улмаар тус үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон, УИХ-ын тогтоолын дагуу "Эрдэнэт үйлдвэр" Төрийн Өмчит Үйлдвэрийн Газар болсон. "Эрдэнэт"-ийн 49 хувийн хэрэгтэй холбоотойгоор Д.Эрдэнэбат, Б.Болор нар шүүхээс ял сонссон.Тиймээс ажлын хэсэг үр дүнгээ гаргасан гэж үзэж байгаа.

 

Одоо "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан гэх 400 гаруй сая долларын асуудал яригдаж байгаа. Миний хувьд төрийн мөнгө гэж үзэж байгаа. 

 

-Таныг  Тагнуулын Ерөнхий Газраас тагнасан, чагнасан асуудал юу болж байна вэ? 

 

-Шалгагдаад явж байгаа.  Шүүхийн шийдвэр гарахаас өмнө элдэв юм яриад яахав. Зүгээр хэлэхэд ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл та одоо хэвлэл мэдээллийн салбараас гараа тат, ИХ-ын гишүүдтэй уулздагаа боль. Хэвлэлээр намайг элдвээр бичүүлж, УИХ-ын гишүүдээр яриулсан ч би гомдлоо татахгүй.   Шаардлагатай гэж үзвэл би  Д.Гэрэл таньтай холбоотой илүү олон баримтуудыг дэлгэнэ. Тэр үед таны нэр хүнд улам их унах болно шүү гэж хэлмээр байна. 

 

-Хэнтий аймагт баригдсан "Андлалын өргөө"-ний асуудал юу болсон бэ? 

 

-Баригдаж дуусаагүй шүү дээ. Тэр асуудалтай холбоотойгоор яагаад надруу дайрсаныг би ойлгоогүй.  Хариуцсан яам нь ажиллаж байгаа.Ер нь бол тэр цогцолборыг дуустал нь зүгээр байлгаач ээ гэж хэлмээр байна.