“Алтан хуур-2014” наадам шилдгүүдээ тодрууллаа
2014/04/22
Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадам өчигдөр монгол бөхийн өргөөнөө амжилттай зохион байгуулагдлаа.
11 номинацид 60 гаруй уран бүтээлчид өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан тус наадам нийтийн дууны урлагийнхны нэгдсэн улаан хивсний ёслолыг анх удаагаа зохион байгуулсанаараа онцлог байлаа. Ийнхүү нийтийн дууны урлагийн үе үеийн төлөөлөл болсон дуучид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, студи продакшнууд, урлаг судлаачид, эрдэмтэн, доктор, шүүмжлэгчид оролцсон тус наадам үнэхээр өргөн цар хүрээтэй болж шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. Ингээд та бүхэндээ нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдээр шалгарсан уран бүтээлчдийг алдаршуулан танилцуулъя.
- "Нийтийн дууны шилдэг эрэгтэй дуучин" МУГЖ С.Жавхлан
- "Нийтийн дууны шилдэг эмэгтэй дуучин " МУСТА А.Түмэн-Өлзий
- “Нийтийн дууны шилдэг хос дуучин” МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа
- “Нийтийн дууны шилдэг яруу найрагч” Яруу найрагч Н.Баянмөнх
- “Нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолч” Хөгжмийн зохиолч, МУУГЗ Д.Цэцэрлэг
- “Нийтийн дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч” Хүндэт профессор, МУСТА Ц.Ерөө
- “Нийтийн дуучны шилдэг концерт” Нийслэлийн Улаанбаатар чуулгын гоцлол дуучин МУГЖ С.Ганзориг
- “Нийтийн дуучны шилдэг аялан тоглолт” Б.Болд, Г.Чулуунчимэг “Илбэе” тоглолт
- “Нийтийн дуучны шилдэг цомог” МУГЖ Н.Чулуунхүү
- “Нийтийн дуучны шилдэг студи” “Анир” дуу бичлэгийн студи
- “Олон нийтийн сэтгэлд хүрсэн дуу” МУГЖ С.Жавхлан, МУСТА Г.Эрдэнэчимэг “Хар хархан харц”
Зочин · 2014/04/30
ene ***l hudlaa garuud ***iin yum zohion baiguulah yumaa.hugjmiin zohiolchdiin holbooni nariin bichig hen bilee dee uvgun enter ****aach.morin huur gj gaihan naadmiig ulun huur naadam bolgochihood odoo altan huur gene uu.bolio hun gj yu ch bhgui.naad ***gnal avsan duuvhid chini javhlangaas busad ni unendee hudlaa bn.bold chuluunchimeg gd ****an hunii duu duulsan hoir yvahgui batsaan shildeg aylan toglolt.genee.ha ha eooe niitiin duuchdiin une tseniig ulandaa gishge****d ****tsgaa.
Зочин · 2014/04/27
Tumen olzii arai bish ee. Uur sain duuchid zunduu bgaa