90-ээд онд  “Ээжээс ерөөл хүсэх дуу”  “Эрийн сайхан хийморь”  “Чойномын гунигт дуун” зэрэг бүтээлүүдээрээ үзэгч сонсогчдынхоо танил болсон МУ-ын УГЗ Хөгжмийн зохиолч Бадарчийн Бямбабаяр сүүлийн үед тайз дэлгэцийн уран бүтээлд чамгүй амжилт олж яваа нэгэн бөгөөд “Гэгээн Муза” наадмын шагналыг хоёр ч  удаа хүртэж “Янзаган хүрээ” мюзикль, “Хязгааргүй” моно-опера, “Хүннү” дуурь зэрэг дорвитой бүтээлүүд туурвиж авъяасаа асгаж яваа юм байна.

Тэрээр энэ оны 05-р сарын 02-нд 19.00 цагаас Монгол бөхийн  өргөөнөө шилдэгийн шилдэг дуунуудаас бүрдсэн “Дэндүү дээ дэндүү” уран бүтээлийн цэнгүүнээ толилуулах гэж байгаа юм байна.

Энэ эрхэм 1990-ээд оноос Монголын томчууд нааддаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин Хуур” наадмаас 3 түрүү, 12 их шөвөг авч бөхөөр бол аль хэдийнээ “Даян аварга” болсон шилдэг уран бүтээлч юм.

Билетийн захиалга: easyticket.mn

Хүргэлт: 1199, 1617

Лавлах утас: 91113958,88673958