"Darkhan Student Miss 2014"-ийн миссүүд Улаанбаатар хотноо хүмүүнлэгийн үйлсэд оролцоно
2014/04/27
Дархан хотын "Оюутан мисс" тэмцээн өнгөрсөн 13-нд төрөлх хотноо амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулсан билээ. Тэрбээр 13-н жилийн дараа дахин зохиогдсон тус тэмцээнийг Нийгмийн Ардчилсан Монголын Оюутны холбоо, Тансаг мода загварын агентлагтай хамтран зохион байгуулсан юм.
Дархан хотын оюунлаг охид, бүсгүйчүүдийн авьяас чадварыг нээн илрүүлэх, олонд таниулах, гоо зүйн боловсрол олгох, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой "Darkhan Student Miss 2014" тэмцээнд О.Уярал хэмээх Дархан хотын "Монгол Оюу" сургуулийн есдүгээр ангийн сурагч 15 настай охин тэргүүн байр эзэлж, гадаадад аялах эрхийн бичгээр шагнуулжээ. Мөн тус тэмцээний дэд миссээр Б.Ариунзул шалгарсан бол, гуравдугаар байранд О.Оюунзаяа шалгарсан юм. Ийнхүү их хотын оюутан миссээр шалгарсан охид маань тэмцээнийг зохион байгуулагч “Тансаг мода” агентлагийн урилгаар "Darkhan Student Miss 2014" тэмцээний шилдэг 16-н оролцогчдын төлөөлөл болсон мисс охид, маргааш Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж хоёр өдрийн турш хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцохын зэрэгцээ уулзалт, арга хэмжээ, аялалыг зохион байгуулах гэнэ.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх