“Моно жүжгийн өдрүүд” айсуй
2014/04/28
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Цэрэндоржийн Баясгалан “МОНО ЖҮЖГИЙН ӨДРҮҮД” уран бүтээлийн тайлан тоглолтоо 2014 оны 5-р сарын 02-03-нд УДЭТ-ын тайзнаа тоглохоор товоо зарлалаа. Уран бүтээлч бүсгүй сүүлийн үед манай драммын төрөлд шинээр нэмэгдсэн “ нэг хүний жүжиг буюу моно драм”- ын төрөлд өөрийн орон зайг бий болгож , уран бүтээлчийнхээ чадварыг таниулаад байгаа билээ.
Моно жүжгийн өдрүүд тоглолт хоёр өдрийн турш үзэгчдэд хүрэх бөгөөд5-р сарын 2 буюу эхний өдөр Косово улсад зохиогдсон Моно драмын Олон Улсын театрын МонАкт-2014 фестивальд тэргүүн байр эзэлсэн “Эдит Пиаф байна” моно драмын жүжгээ тоглох бол 5-р сарын 3 буюу уран бүтээлийн тайлан тоглолтын хоёр дахь өдөр бүүвэйн дууны домгоос сэдэвлэсэн “ Тэнгэрийн аялгуу” моно мюзикль жүжгээ өргөн барихаар аль хэдийн бэлтгэл ажилдаа оржээ.
“Би Эдит Пиаф байна” моно мюзикль жүжгийг 2013 онд Украины зохиолч Нина Мазурын зохиолоор найруулагч МУУГЗ Б.Баатар найруулан ерөнхий зураачаар МУСТА Н.Батбилэг ажиллаж, Францын алдарт дуучин Эдит Пиафын амьдрал уран бүтээлийг тайзнаа харуулан түүний 7 дууг франц хэл дээр дуулж, бүжиглэж, жүжиглэж, үзэгчиддээ хүргэж байсан юм.
“Тэнгэрийн аялгуу” моно мюзикль жүжгийн тухайн 2014 оны шинэхэн уран бүтээл бөгөөд жүжгийн зохиолыг соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Б.Галаарид бичиж, ерөнхий найруулагчаар “Масс студи”-ийн захирал Д.Сангибат, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Ц.Энхтуяа, Хөгжмийн зохиолчоор Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайхан ажилласан. Эх үрийн хайр , бүүвэй дууны гайхамшигт домгыг үзэг та бүхэн энэхүү уран бүтээлээс үзэж сонирхох юм.
УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалангийн “МОНО ЖҮЖГИЙН ӨДРҮҮД” уран бүтээлийн тайлан тоглолт:
- 5-р сарын 02-ны 20:00 цагт “Би Эдит Пиаф байна” моно жүжиг
21:00 цагт “Бенефис” уран бүтээлийн тайлан тоглолт
- 5-р сарын 03-ны 19:00 цагт “Тэнгэрийн аялгуу” моно жүжиг
20:00 цагт “Бенефис” уран бүтээлийн тайлан тоглолт гэсэн хөтөлбөртэйгээр үзэгч та бүхэнд хүрэхнээ.