МУСТА Д.Март бие даасан тоглолтоо хийнэ
2014/04/28
ХЦДБЧ-ын гоцлол дуучин МУСТА Д.Мартын бие даасан "Ээжээ энх жаргаарай" хэмээх тоглолт Монгол бөхийн өргөөнд тавдугаар сарын 1-нд 19:00 цагаас ганцхан удаа тоглогдох юм.
Тоглолтонд урилгаар Эстрад дуу хөгжмийн "Хилчин" хамтлаг, симфони джаз оркестр, МУГЖ Ж.Уранчимэг, МУГЖ Э.Бүрнээбаяр, Харш хамтлагийн Бааска, МУСТА О.Баянмөнх, МУСТА Б.Болдбаатар, ХЦДБЧ-ын найрал дуучид, бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99859008, 89064636, 96095408, 97095408 лавлаарай.