УИХ-ын чуулганаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан "Оюутолгой"-н ТУЗ-өөс нэн даруй Н.Багабанди гуайг гаргах шаардлагатай. Энэ хүн бол зарчимд нийцэхгүй. Хэвлэлээс бид түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэхийн даргыг дарамтлаад "Оюутолгой"-н ТУЗ-д үлдсэн гэдэг мэдээллийг аваад сууж байсан. Одоо Ерөнхий сайдыг дарамталж чадахгүй байлгүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Түүний энэ байр суурь нь олны шүүмжлэлт өртөөд байгаа юм. Учир нь 2009 онд тэрбээр Н.Багабандийн эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан нь түүнийг улс төрд оруулахад тодорхой хувь нэмэр оруулсан гэдэг.

Гэвч тэрбээр "Н.Багабанди гуай нэгдүгээрт миний эзэн биш. Хоёрдугаарт намайг улс төрд дагуулж оруулж ирээгүй. Улс төрд би бор зүрхээрээ, бартаа саадтай замаар явж ирсэн. Туслахаар нь ажиллаж байхдаа би хийсэн ажлынхаа төлөө Монгол төрөөс цалингаа авсан. Төрийн албан хаагчийн хувьд өсч, төлөвшсөн. Үүнийхээ төлөө би хүн ёсоор талархалтай байдаг. Өөр юу ч байхгүй" гэж цахим хуудсаараа тайлбар хэлжээ.