УИХ дахь Ардчилсан намын бүлэг 13 гишүүнтэй боллоо
2021/05/03
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын бүлэгт нэгдэн орох хүсэлтээ илэрхийлсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг хүлээн авлаа.
Бүлгийн дарга Д.Ганбат энэ үеэр “УИХ дахь Ардчилсан намын бүлэгт нэгдэн орж ирж буй эрхэм гишүүддээ талархал илэрхийлье. Улсын хэмжээнд шилдэг таван улстөрчийн тоонд байнга эрэмблэгддэг С.Ганбаатар гишүүн бидэнтэй нэгдэж байгаад таатай байна. Н.Алтанхуяг даргын хувьд энэ намыг анхнаас нь үүсгэн байгуулалцаж, нэгэн цагт удирдаж явсан хүний хувьд төрөлх бүлэгтээ эргэн ирж байгаад баяртай байна” хэмээн онцоллоо. Өнөөдрөөс УИХ дахь Арчилсан намын бүлэг 13 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
шаабар · 2021/05/04
13 ч бас том хүч шүү. Асуудлаа зөв тавьж чадваас эрх баригчид хүлээж авахаас аргагүй байдал үүсгэж чадна. Та нартаа амжилт хүсье. Зангидсан гар шиг л байгаарай. Бусад хүчин юу гэх нь хамаагүй. Эв нэгдэл л чухал. Амжилт хүсье.
zochin · 2021/05/03
нам намд орж тарааж сөнөөж явдаг ганбаа маань одоо тараах намгүй болоод намын бүлэг рүү орж ирлээ ан намын бүлэг оршин тнтнохоо болив оо хөөрхий