СЕХ: 2012 оноос хойш сонгогчдын санал зөрсөн гэх нэг ч баримт гарч ирээгүй
2021/05/22
АН мэдээлэл хийж, 2020 оны орон нутгийн сонгуулиар санал тоолох хар машиныг хакердсан гэх иргэний мэдээлэлд тайлбар өгөхийг СЕХ-ноос шаардсан.
Уг мэдээлэлд СЕХ-ноос өнөөдөр хариу тайлбар өгөв.
Тодруулбал Сонгуулийн ерөнхий хорооны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ:
"Нийслэлийн прокурорын газарт санал тоолох хар машиныг хакердсан гэх гомдол гарч байсан эсэх, шалгаж байсан бол ямар шийдвэр гарсан талаар олон нийтэд танилцуулна уу гэсэн мэдээлэл хүргүүлсэн. Ер нь сонгууль дөхөөд ирэхээр улс төрийн нам, сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчид санал тоолох төхөөрөмжтэй холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл тараадаг. 2012 оноос хойш сонгуулийн автомат системтэй холбоотой санал, тоо зөрүүлсэн баримт нэг ч гарч ирээгүй. Гэвч тодорхой бус хүнээр яриулдаг, бичлэг энэ тэр гаргаж ирдэг. Бид үүнд тодорхой хэмжээгээр цэг тавих ёстой гэж үзэж байгаа. Мөн сонгууль зохион байгуулалтын ажлын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаа. Илт худал мэдээлэл олон нийтэд тарааж байгаа үйлдэл чинь өөрөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдэг асуудлаар холбогдох байгууллагад нь манайхаас хандана." гэв.
Харин СЕХ-ны Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Х.Баясгалан:
"Санал тоолох төхөөрөмжөөр 2012 оноос хойш найман удаагийн сонгуулийг зохион байгуулсан.Энэ хугацаанд өмнө хэлсэнчлэн сонгуулийн өмнө болон дараа ялагдсан этгээдүүд сонгууль зохион байгуулалтыг харлуулах арга хэрэглэдэг. Сонгууль зохион байгуулахад 30 орчим мянган төрийн албан хаагч оролцдог. Тэдний хуулийн дагуу хийсэн ажлыг дээрх хүмүүс ийнхүү харлуулж байна шүү дээ.Би өчигдөр иргэн Ган-Очирын хийсэн мэдээлэлтэй холбогдуулж үзүүлэх баримт бэлдэж ирлээ. Санал тоолох машины лиценз 2018 онд дууссан гэж ярьсан. Энд анх санал тоолох төхөөрөмжийг худалдаж авахад байгуулсан гэрээ байна. Гэрээнд лицензтэй холбоотой заалт нь 7 дугаар бүлэгт байгаа. Гэрээний 3.1, 3.2-т Захиалагч нь чанарын баталгаат хугацаанд программ хангамжийн лицензийн төлбөр төлөхгүй. Хоёр жилийн баталгаат хугацаа дууссанаас хойш сонгууль зохион байгуулах бүрт төлбөрийг төлөөд явсан.
Тухайлбал, 2020 онд хоёр удаа лицензийн төлбөр төлсөн санхүүгийн баримт нь байна. Дараагийн асуудал нь 2017 онд саналын хуудасны бар кодыг автомат машин уншдаг гэж ярьсан. Гэтэл 2020 онд уншихаа больчихсан гээд ярьж байна. Тийм ямар ч боломж байхгүй.
Төхөөрөмж тэр бар кодыг таньж уншиж байж тухайн тойргийн нэр дэвшигчдийн мэдээлэл, хэдэн мандаттай зэргийг таньж уншдаг программ байгаа. Та бүхэн санаж байгаа байх. 2020 оны орон нутгийн сонгуульд нийт 21 аймаг, 330 сум, 1600 орчим баг, нийслэлийн 9 дүүрэг, 171 хорооноос 18 мянга орчим нэр нэр дэвшигч өрсөлдсөн. Нэр дэвшиж байгаа 18 мянган нэр дэвшигчдийн саналын хуудсыг хооронд нь хольж хутгахгүйн тулд бар код бий. Тэгэхээр энэ бол огт үндэслэлгүй худал зүйл. Саналын хуудсууд маань бүгд архивт хадгалагдаж байгаа. Өчигдөр мэдээлэл хийхдээ Мөнхбат гэж СЕХ-нд ажилладаг ч юм шиг, эсвэл манайд ирж гүйцэтгэх ажил хийгээд байгаа юм шиг хүний нэр хэлсэн. 2012 оноос хойш манайд тийм нэртэй хүн ажиллаж байгаагүй. Дээрээс нь тийм хүнээр ажил гүйцэтгүүлэхээр гэрээ хийгээгүй. Төрийн эрхийг хууль бусаар авсан зэрэг хуулиараа 20 хүртэл жилийн ялтай асуудлыг хувь хүмүүс ингэж улстөржүүлж болохгүй. Төрийн байгууллага руу ингэж дайрч болохгүй. Бид сонгуулийг зохион байгуулахдаа нэгт ил тод ажиллаж байна. Хоёрт, хууль дээдэлж, гуравт шударга ёсыг баримталж ажилладаг” гэсэн юм.
Бат · 2021/05/23
Бид олон сая сонгогчтой биш хар машин авсан буруу байлаа одоо нэгэнт авсан хяналтын тооллого хийж байгаа энэ сэдвээр ард түмний тархи бүү угаа
Зочин · 2021/05/23
Америкт хог дээр хаяхаас аргагүй байдалд байсан хар машиныг үхэж далд орсон ардчилсан намын нэг үхэж далд орсон хулгайч З.Энхболд улсын төсвийн 23 тэрбум төгрөгөөр программтай нь хамт Америкаас худалдаж авч ирээ биз дээ. Тэгээд юу гээд хуцалдаад байаг үхээрийн ардчилагчид вэ?.Хэрэв сонгулиар хар машин нь буруу дүн гаргадаг бол З.Энхболд тэр программаа сонгууль болохоор зарж баяждаг хар хулгайч юм байна л даа.