Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх хил даван, оргон зайлжээ
2014/05/08
Төрийн толгойд гарсан ардчиллынханы нэр хүндийг намын гишүүн нөхөд нь шавартай хутгаж, дахиж босохооргүй болгон, ирээ цээрээгүй аашилсаар удаж байна.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр төрийн ажлыг маазарсан маягаар явуулдаг, ард түмнээсээ “худалч” хоч аваад байгаа Ерөнхий сайдын маань ахлах зөвлөх, УИХ-ын экс гишүүн Л.Гансүх хил даван оргон зайлсан байна.
Түүнд Авлигатай тэмцэх газраас ЭХ-ийн ТА-ийн 263 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн даруй гадаадад гарсан гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Л.Гансүхийг шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрийн ахлагчаар ажиллаж байхдаа ард иргэдэд сайн чанарын нүүрс нийлүүлэх нэрээр төрийн хөрөнгийг хувьдаа завшиж, олон мянган иргэдийг хохироосон гэж үзэж байгаа аж.
"Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хийхдээ ямар нэгэн тендер зарлалгүйгээр "Эм Жи Эл Эс Би" компаниар дүүрэг, хороодод нүүрс хүргэх ажлыг хийлгэсэн гэнэ. Энэ компанийг түүний охин Г.Цэрэнжагзан удирддаг юм байна. Охиныхоо компанийг ямар ч тендер зарлалгүй "Нүүрс" хөтөлбөрт оруулсныхаа дараа тэрбээр "Эм Жи Эл Эс Би Ди" гэх мэт ижил нэртэй аж ахуйн нэгжүүдийг байгуулжээ. Энэ аж ахуйн нэгжүүдээр дамжуулж төрийн өмчит Багануур хувьцаат компаниас нэг тонн нүүрсийг 27 мянга 500 төгрөгөөр худалдаж авах гэрээ хийсэн байна. Гэрээний дагуу нийлүүлсэн нүүрсний нэг тонн тутмыг 80 мянган төгрөгөөр зарж борлуулсан гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Хотоос 135 хан км-ын цаана байгаа Багануурын нүүрсний уурхайгаас хямд өртгөөр худалдан авсан нүүрсний үнээ гурав дахин нэмж ард иргэдэд худалдахад Ерөнхий сайд ч чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр нэг тонн нүүрсийг иргэддээ маш хямд буюу 80 хан мянган төгрөгөөр худалдаж байгаа талаар тухайн үедээ баахан рекламдсан.
Сайн чанарын, үнэ хямд нүүрс олгох уриатай "Нүүрс" хөтөлбөрийн дор Л.Гансүх олон тэрбум төгрөгийн ашиг олсон гэж хуулийнхан үзэж байгаа юм байна. Тэгсэн атлаа "Нүүрс" хөтөлбөр алдагдалтай ажиллалаа" хэмээн Засгийн газрын нөөц хөрөнгөөс 854 сая төгрөгийг гаргуулж авсан баримт хуулийнханд байгаа гэнэ.
Мөн өөрийн байгуулсан ижил нэртэй аж ахуйн нэгжүүдээрээ дамжуулан "Багануур" хувьцаат компаниас авсан нүүрсээ өөрийн улс төрийн хүрээний болон иргэн аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн үнээр худалдан борлуулж ашиг олсон нь баримтаар тогтоогджээ. Энэ хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэн, түүнтэй холбоотой гэх болон охиных нь компани, ижил нэртэй аж ахуйн нэгжийг нь шалгаж эхэлмэгц тэрбээр ийн Монгол Улсын хилээр гарч оргон зайлсан гэж хуулийн салбарынхан үзэж байгаагаа нуусангүй.
Бид энэ талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.
М.Нандин
Зочин · 2014/05/10
ard ni Altanhuyag baigaa ni oilgomjtoi
Зочин · 2014/05/10
Үнэн.
Зочин · 2014/05/10
АТГ ч яагаад гадагш явах зөвшөөрөл өгч байгаа юм вэ . Хэрэв нэг малчин залуу хурга хулгайлчихсан бол аль хэдийн хоричихсон байгаа .
Зочин · 2014/05/09
ed bugd garna shuu sain harj baigaarai huuliinhaan
Зочин · 2014/05/09
erenhii said buruutai yum bish uu zavharsan amitad ve
Зочин · 2014/05/09
Ёооооо ёо!
Зочин · 2014/05/09
ugaasaa l ***l hugiin amitah
Зочин · 2014/05/09
ямар хэрэг үйлдсэн байна тэр бүгдийг нь ил болгох хэрэгтэй
Зочин · 2014/05/09
baigali orchinii said bhdaa darhand ulaanbaatariig utaagui tulsheer hangana gej barisan uildver ni yu bolson be teriig ch bas ***lga er ni said bhdaa ih yum hiisendee
Зочин · 2014/05/09
ugaasaa hulgaich tsaraitai ***