Тэртээх 69 жилийн өмнөх энэ өдөр, ялалтын тугаа мандуулсан түүхэн өдөр байсан юм.  Энэхүү дайны талбарт 50 сая хүний алтан амь үрэгдсэн байдаг. 

Энэ бол хүн төрөлхтөнд ялалт ямар үнэ цэнээр ирснийг нотлох ганцхан баримт юм. Оросын холбооны улс жил бүрийн тавдугаар сарын 9-нд Дэлхийн II дайнд фашист Германыг ялсны баярын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Өнөөдөр энэхүү баярт өдрийг ОХУ-ын Москва хотын Улаан талбайд  ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ингээд баярын парадын зураг болон бичлэгийг хүргэе.