Засгийн Газар авлигын эсрэг комисс байгуулна
2021/07/13
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллаж цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг сонсч, үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр Засгийн газар авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг хэллээ.
Засгийн газар баяр наадмын өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд ирэх баасан гарагт ээлжит бусаар хуралдах юм. Хуралдаанаар авлигын эсрэг комисс байгуулахаар болжээ.
Учир нь Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна. Энэ нь саяхан Замын-Үүдийн асуудлаас харагдсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм.
Замын –Үүдэд Засгийн газар бүрэн эрхэт төлөөлөгч томилсон бөгөөд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрөл үүссэн байдал цэгцэрч байна. Харин БНХАУ-ын талаас хилээр гаргах автомашины хязгаарлалтай холбоотой асуудал байна. Энэ талаар мөн Засгийн газар БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.
Иргэн · 2021/07/14
Юун бас комисс вэ. Эндээ тулбал Наад АТГ гэдэг газраа хаасан дээр юм.
Hm · 2021/07/14
АТГыг тараах юм уу тэгээд яах юм бэ?
Бат · 2021/07/14
Одоо энэ явахгүй ээ Монгол улс Одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний , төсвийн эзний хяналт хэрэгтэй энгэхгүйгээр одоо хөгжихгүй албан тушаалыг зах зээлд мөнгө олох арга гэж ойлгосон төрийн түшээд олширлоо
Зочин · 2021/07/13
хөлдүүгээсээ эхлээд бариад байж дээ
Зочин · 2021/07/13
Бяр дутах биш Оюука минь.
Зочин · 2021/07/13
Наадмын сайхан мэдээ байна. Ер нь Авилагын Эсрэг Улсын Онц комисс байгуулбал Улс орон хурдацтай хөгжинө. Оюукаг харах л үлдлээ.