Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа таалал төгсжээ
2021/07/18
Монгол Улсын гавьяат тээвэрчин Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа таалал төгсжээ. Тэрбээр өвчний улмаас бурхны оронд заларсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Түүний ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Д.Жигжиднямаа нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972-1982 онд Зөвлөлтийн VIII дунд сургууль, 1982-1988 ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийг Төмөр замын тээвэр удирдлагын инженер мэргэжлээр төгссөн.
Техникийн ухааны магистр зэрэгтэй. Малайз, Япон, Сингапур зэрэг улсад тээврийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, мэргэжлийн төмөр замчин юм.
ган · 2021/07/24
МТЗ-д бас нэг том гарз, гашуудал. Сайн юманд садаа гэгчээр саяхан Хөдөлмөрийн баатар Ширнэндугараа өвчний учир алдсан гэтэл дахиад л. Нэг сайн буяны ажил хийж ном уншуулмаар болжээ