“Эрдэнэт”-ийн захирлуудыг солиод эхэллээ
2021/08/03
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлуудыг солих тухай Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө яригдсан. Энэ ажил хэрэг болж эхэллээ.
Баасан гаригт ТӨБЗГ-ын шийдвэрээр Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаярыг чөлөөлж, оронд нь Ц.Бат-Энхийг томилсон байна.
Ц.Бат-Энх нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд шинэ хүн биш. Тэрбээр 1997-2000 онд “Симба” корпорацийн дэд захирал, 2000-2005 онд “B and G” группийн ерөнхийлөгч, 2005-2006 онд НӨХГ-ын орлогч дарга, 2006-2008 онд ЗТАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2009-2012 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч, 2012-2013 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дарга, 2015-2016 онд БХБ-ын сайдын зөвлөх, 2016-2020 онд МАН-ын Нарийн бичгийн даргаар ажилласан.
Ц.Бат-Энхийг удахгүй Х.Бадамсүрэнгийн оронд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар дэвшиж магадгүй гэх мэдээлэл бий. Түүнээс гадна ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нарын нэр энэ албан тушаалд эртнээс яригдаж байгаа юм.
Түүнчлэн ерөнхий захирлын 1-р орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат нарын оронд очих хүмүүсийн сураг ч дуулдаж эхлээд байна.
Б.Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Sonjigch · 2021/08/09
Hurga targalaad ch chemeg ni bor gedeg dee Bat-Enh gegch turel ariljaad ch "gornyak" bolj chadah uu? Tsagtaa "poli"- d orj baihgui dee
зочин · 2021/08/04
Дараагийн ээлж хоолндоо орох нь дээ
Баба · 2021/08/03
Үе үеийн Эрдэнэтийн захиралууд хэл аманд орж мөнгө завьшиж байсан. Отгонбилэг. Дорлигжав.Ганзориг бол их идсэн байхаа. Одоо энэ Бадамсүрэн ч бас юм хийж л байгаа. Сольж шалгах ёстой. Монгол Улсын баатар үйлдвэр нь үнэн байх Гэхдээ энэ дарга нэртэй хулгайч нарыг баяжуулсан үйлдвэр болж таарч байна
Зочин · 2021/08/03
соль соль баахан баян бааснууд
Зочин · 2021/08/03
За ажиллаж бна даа