Нийтийн дуучдын шинэ түрлэг нэгэнтээ давалгаалж байсан 2000 оны эхэн үе саяхан мэт авч, хэдийнэ арав гаруй жилийг үджээ. Тэрбээр С.Жавхлан Т.Баясгалан, Т.Батсайхан Г.Эрдэнэтунгалаг, Г.Чинболор Б.Энхмэнд гээд хөвөрнө.

Ихэр мэт нэр ижилссэн дуучдын дундаас гэгээн хайр, уянгалаг хэмнэл, хөнгөн айзам энэ бүхнээрээ ялгарж үзэгч, сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээж байсан нь Г.Чинболор, Б.Энхмэнд нар юм. Тэдний анхны нэр алдрын түүчээ "Хайрын орчлон, Жиндээх салхигүй хорвоо, Хайрын мишээл, Гэгээн гуниг, Зүрхэнд тэмүүлэх сэтгэл" гэх мэт энэ олон хит дууны эзэн дуучин, МУСТА Г.Чинболор өөрийн бие даасан “Төгөлдөр гоо” тоглолтоо энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөөнөө толилуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. 2003 онд “Соёл урлагийн их сургууль”-н ангийнхаа охинтой хослон дуулж урлагийн тогоонд орж ирсэн залуу уран бүтээлчийн анхны уран бүтээл нь "Жиндээх салхигүй хорвоо". Түүний энэхүү дуу нь хит болсноор нийтийн дууны урлагт өөрийн гэсэн орон зайгаа олж авах боломж нээгдсэн гэдэг. МУСТА Г.Чинболорын хоёр дахь бие даасан ‘Миний өнгө’ цомог өнгөрсөн онд худалдаанд гарсныг та бүхэн маань санаж байгаа биз ээ. Уншигч, сонсогч та бүхэн шинэхэн цомгийн ая дууны эгшигэн мялаалгыг өөрийн гар утасныхаа хонхны аянд тавихыг хүсвэл http://www.hitone.mn сайтаас сонгон татан аваарай.

Дуучин Чинболорын тухай илүү их мэдээллийг түүний http://фейсбүүк хуудаснаас авч болох юм. Сонирхуулахад саяханаас тэрбээр http://жиргэж эхлээд байгаа гэсэн шүү.... Тоглолттой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 93090000 дугаараас , мөн мэдээллийн түнш http://www.urlag.mn/ сайтаас аваарай.