Хөшгийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхоролыг томилов
2021/08/18
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Хөшгийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийг томилжээ.
Уг албан тушаалд УИХ, Засгийн газрын гишүүн асан Д.Оюунхоролыг томилсон байна.
Д.Оюунхоролыг боловсролын байдал:
- 1981 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль
- 1986 онд Улсын багшийн дээд сургууль Математикийн багш мэргэжлээр
- 2003 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн
Ажилласан байдал:
- 1986-1987 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд Математикийн багш
- 1987-1989 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд хичээлийн эрхлэгч
- 1989-1990 онд Туул хорооны Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга
- 1990-1991 онд Нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч
- 1991-2000 онд Отгонтэнгэр дээд сургуулийн ректор
- 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2008 онд Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгч
- 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
- 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байв
Иргэн · 2021/08/19
Иргэн · 2021/08/19
Иргэн · 2021/08/19
Өндөр хахиуцлагатай ажилд зөв туршлагатай хүнийг томилжээ?!Баяр хүргэж амжилт хүсье?!