МАН нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ энэ сарын 25-ны дотор бүртгэнэ
2021/08/24
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд есөн нам, нэг эвслийг оролцуулахаар бүртгэж, Сонгуулийн ерөнхий хороо батламж олгосон билээ.
Хуульд заасны дагуу улс төрийн намууд УИХ-ын сонгуулийн 18,28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ энэ сарын 26-ны өдрөөс эхлүүлж,9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустлах хугацаанд явуулна.
МАН-ын тухайд нэр дэвших хүсэлтэй байгаа намын гишүүд хүсэлтээ Удирдах зөвлөлдөө бичгээр энэ сарын 25-ны дотор хүргүүлэх бөгөөд намын Удирдах зөвлөл нь нэр дэвшигчдийн бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авч, намын гишүүд болон олон нийтийн дунд социологийн судалгаа зохион байгуулахаар болжээ.
Эрх баригчид хэд хэдэн зүй ёсны шаардлагыг харгалзан нэр дэвшигчдээ тодруулдаг. Тухайлбал нэр дэвшигчдийг рейтингийн судалгаа буюу ард иргэдийн дэмжлэгийг хамгийн их авсан, ёс зүйтэй, боловсролын түвшин өндөр, төрийн албаны болон салбартаа манлайлагч, нэр цэвэр, шударга зарчимч, Монгол улсын язгуур эрх ашгийг дээдэлдэг байх зэрэг шалгууруудыг баримталж, Бага хурлаараа шийдвэрлэдэг.
Сонгогч · 2021/08/24
Хүсэлт авах биш нам өөрөө сонгож зөв хүнээ дэвшүүлэх нь логик нь зөв.