Өнөөдрийн хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, эсэх танилцуулгыг хийсэн байна.

Ингээд Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргажээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгаснаар улс даяар улбар шар түвшинд ажиллаж, амьдрах юм. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлын талаар 14.00 цагт мэдээлэл хийнэ. 

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхлэн үргэлжилж байна. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.