С.Зоригийн хэрэгтэй холбоотой хохирогчдын цуваа тасрах уу, эс тасрах уу?
2021/08/26
Л.ТУЛГА
1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр ардчиллын анхдагчдын нэг, УИХын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зориг гэртээ онц хэрцгийгээр алагдсан. Харгис хэргийн зангилаа тайлагдалгүй он жилүүд урссаар 23 жил өнгөрчээ.
Настай ээж нь хүүгийнхээ араас одож, Монголын ард түмэн С.Зориг агсаны төрсөн өдрөөр хөшөөнд нь цэцэг өргөж, алуурчныг гэсгээх мөчийг битүүхэн хүлээсээр өнөөг хүрэв. Гэрчтэй, нотлох баримттай мэт итгэл найдвар төрүүлсэн эл хэргийн холбоо бүхий хүмүүс ч мөн цаг бусаар тодорхойгүй, тайлагдашгүй нөхцөлөөр орчлонгоос одсон.
Тагнуулын байгууллагынханд С.Зоригийн хэрэгтэй холбоотой байж магадгүй гэх арав гаруй хүн амины хэрэг байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн хугацаанд яригдаж, хардлага сэрдлэг дагуулсаар он цагийн тоосонд элэгдэв. Гэвч хэрэг хуучирдаггүй гэдэг. Нийгмийн зүтгэлтэнг зүй бусаар хороосон хэргийн ард “том нууц” байгаа хэмээх хардлага олны дунд байдаг. Хардах хангалттай баримт өнгөрсөн 23 жилийн хугацаанд үүсэв. ТОХИОЛДОЛ УУ, ЭСВЭЛ? Тоймловоос, хэргийн газарт анх очиж Д.Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд осолдсон. Түүний үхлийг осол хэмээн албан ёсоор тайлбарласан ч олон хүн осол биш хэмээдэг. С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж, шоронд сар гаруй хугацаанд суугаад гарсан, одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эхнэр цонхоор унаж нас барсан.
Цагдаагийнхан энэ хэргийг шалгаж, С.Эрдэнийг сэжигтнээр татан байцаасан ч гэм буруутнаар тогтоогоогүй. Эхнэр нь амиа хорлож цонхоор унасан хэмээн, уг хэрэг хаагдсан. Талийгаачийн С.Зориг агсантай холбоотой байсан гэдэг. Хоёр алуурчныг талийгаачийн байрнаас гарч гүйж байхыг хараад нэгийг нь таньсан төдийгүй “Болдоо” гэж нэрээр нь дуудсан нэгэн буюу маш чухал гэрч учир битүүлгээр сураг алдарсан. Өнөө хэр холбогдох албаныхнаас эл гэрчийн талаар асуухад хариулах хүн олддоггүй. Сураг алдарсан гэрч алуурчныг дуудахад эргэж харсан гэх яриа байдаг ч эзэн холбогдогч нь элсэнд асгасан ус мэт таг чиг болсон. Дээр дурдсан гэрчийн мэдүүлгийн мөрөөр “Болд” гэгчийг эрэн сурвалжилж олоход өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан бөгөөд Дарханд осгож амь насаа алдсан гэдэг. Асуудал ийн эргэхэд ажлын хэсэг цогцсыг булшнаас нь дахин гаргаж, шүүх эмнэлгийн үзлэгт оруулж хөлдөж биш гаднын нөлөөтэй нас барсан нь албан ёсоор тогтоогдсон байдаг. Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудаж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгдөггүй.
Юутай ч энэ залуу амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл “Энэ хэргийн бүх учрыг Булган л мэднэ” гэдэг байсан агаад гэрийнхэн нь ч энэ бодлынхоо золиос болсон байж магадгүй гэдгийг тухайн үед хэлж байв. Дархан-Уул аймгийн Цагдаагийн ахмад бусдад онц хэрцгийгээр алагдсан хэрэг гарсан. Түүний анус руу тосон бал чихэх зэргээр тамлаж алсан. Бүр хожим энэ хүн Огноо: 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр: Камержуулалтын ажил (ХУД, 10 дугаар хороо) Дугаар: НХААГ/202107508 Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерийн баталгааны хэмжээ буюу мөнгөн дүн нь: 300,000 /гурван зуун мянга/ төгрөг Хүчинтэй байх хугацаа: 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийг хүртэл байна. Тендерийг 2021 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын давуу эрх тооцно. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба,
Утас: 70009011 Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www. khanuul.mn цагдаагийн ажилтан С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь ил болсон. Хэрэг гарах үед Хууль зүйн яамны сайд байсан С.Батчулуун өвчний учир нас барсан. Гэвч зарим дотнын нөхөд нь түүнийг хорлогдсон байж магадгүй гэдгийг О.Дашбалбар нараар жишээ аван хэлж байсан нь хэвлэлийн хуудсанд хэвлэгдэн үлдсэнийг өдгөө ч архив ороод үзчихэж болно. Хэрэг гарахын өмнө Монголд ирж, хэрэг гарсны маргааш хилээр гарсан Мөрөн хэмээх Өвөр монгол залуу гадаадад С.Зоригийн аллагын байдалтай төстэй амь насаа алдсан. Хоёр алуурчныг харсан гэх таксины жолооч мөн сураг алдарсан. Хэргийг хянаж байсан прокурор н.Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан. Дамирангийн Энхбатыг талийгаачийн хэрэгт холбогдуулан Франц улсаас баривчлан ирсэн ч тэрбээр шоронд нас барсан.
С.ЗОРИГИЙН ХЭРЭГТ ОЙР АЖИЛЛАГСДЫГ ДАРАМТЛАХ АЖИЛЛАГАА ӨНӨӨ Ч ҮРГЭЛЖИЛСЭЭР...
Улстөрчийн үхэл улстөрчдийн наадан болно гэж хэн саналаа. УИХ-ын ээлжит сонгууль болохоор л С.Зоригийн үхэл сөхөгддөг. Сонгуулийн маргааш мартагддаг. Гэвч мартах, мартагдахын цаадтай маш том нууц өнөө хэр байгаа гээд хэлчихэд буруудахгүй байх. 23 жил дамнасан дуулиан, харууслыг алгасан хамгийн сүүлд С.Зоригийн хэрэгтэй холбоотой төрийн зүгээс анхаарсан үйлдэл УИХ-д Түр хороо байгуулсан явдал. Тодруулбал, 2019 оны зургадугаар сарын 21- нд долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан тус Түр хорооны даргаар тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж, гишүүнээр УИХын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн А.Сүхбат /МАН/, Я.Санжмятав / АН/, Л.Болд /ШИНЭ нам/ гэх хүмүүс ажиллаж байв. Харин нарийн бичгийн даргаар П.Х гэх эмэгтэй ажиллаж байсан. Улстөрчид улс төрөө хийж өдгөө хэн нь хаана ямар алба хашиж буйг ард түмэн андахгүй.
Тэгвэл тухайн үед тус Түр хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бүсгүйд ямар дарамт ирснийг баримттай дэлгэе. Иргэн Х-д 2020 оны нэгдүгээр сарын 30-нд М.Баттөгс, Т.Сумбаатар нар халдаж, хүч хэрэглэн биед нь гэмтэл учруулан гар цүнхийг нь булаажээ.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн прокурор Гэрэлмаа зүйлчлэхдээ биед гэмтэл учруулсан гэх ШШҮХ-ийн дүгнэлтийг үл хайхран санаатай байх боломжгүй гэсэн яллах дүгнэлт гаргажээ. Харин дараа нь БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Хатанцэцэг прокурорын дүгнэлтийн дагуу шийдвэр гаргасан төдийгүй давах гомдлыг таван сар “дарсан”. Хачирхалтай нь Г.Хатанцэцэг шүүгчийн шийдвэр иргэнд очихдоо тамгагүй байсан. Тамгагүй шүүхийн шийдвэр өглөө гэж гомдол гаргахад, туслахаа ажлаас нь халснаар эл асуудал дарагдсан. 2020 оны зургадугаар сарын сүүлээр иргэн Х-ийн гэрт өглөө гэртээ амарч байхад зочны өрөөнд нь нэг хүн орчихсон сууж байжээ. Хаалгаа хааж цоожлоод унтсан ч хар өглөөгүүр орж ирсэн тэр эмэгтэй хэрэг хүлээх чадваргүй нэгэн байсан бөгөөд яаж орж ирсэн нь тодорхойгүй. Тодорхойлох боломжгүй гээд өнгөрсөн.
Эцэст нь хэлэхэд, С.Зоригийн хэрэг дээр ажилласан, мэдээллийн ойрын эх сурвалжтай иргэдийн цаг бусын үхэл, золгүйтэл цаашид үргэлжлэхгүй гэх баталгаа байна уу. Ам нээвэл амь насыг чинь эсвэл хаанаас ч олно чамайг гэх сүрдүүлэг өрнөсөөр байна гэх хангалттай үндэслэл энд байна. Шуудхан хэлчихэд С.Зоригийн хэргийн гэрч, эсвэл мөрдөж байсан хүмүүсийг хөнөөх, эсвэл дарамтлах нь бусад гэрчүүдийн зүрхийг үхүүлэх, амаа хамхиад чимээгүй явах нь дээр шүү гэдгийг ойлгуулах зорилготой биш гэж үү... Хэн үүнийг хийгээд байна в э . . . Ул с т ө рч и й н үхлээр наадан хийсэн улстөрчдөд чимээгүй хохирогчдыг хамгаалах сэтгэл алга уу. Эцэслэхэд яг хэдий хэрийн хугацаа, хэр хэмжээний айдас хүйдэс хэрэгтэй юм бэ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Бат · 2021/08/26
Монгол улс Одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний , төсвийн эзний хяналт хэрэгтэй энгэхгүйгээр одоо хөгжихгүй албан тушаалыг зах зээлд мөнгө олох арга гэж ойлгосон төрийн түшээд олширлоо