Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны айлчлалаа ОХУ-д хийнэ гэдэг мэдээлэл ташаа
2021/08/27
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөснөөс хойшхи анхны айлчлалаа ОХУ-д хийнэ, ингэхдээ ОХУ-д болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтанд оролцоно гэсэн яриа хэвлэлээр гарч байсан.
Гэвч энэ нь ташаа ажээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оросын талын урилгын дагуу цахимаар оролцож, үг хэлэх юм байна.