ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, УИХ-ын 18, 28-р тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хамт мэдээлэл хийлээ. Тус нам УИХ-ын 18-р тойрогт болох нөхөн сонгуульд ИЗНН-ын ЕНБДарга А.Бархүүг, 28-р тойрогт болох нөхөн сонгуульд олон улсын тоймч Ш.Гантулгыг тус тус нэр дэвшүүлэхээр шийджээ. Тэдний менежерээр иргэний нийгмийн зүтгэлтэн Д.Сүхжаргалмаа ажиллах аж.

Энэ үеэр Ш.Гантулга: " Би өмнө нь "ТВ-9" телевизид олон улсын тоймч хийж байсныг та бүхэн мэдэх байх. Мөн УИХ-ын 2020 оны сонгуульд Сонгино Хайрхан дүүрэгт буюу 28-р тойрогт томсгосон тойрогт нэр дэвшиж байсныг зарим хүмүүс санах байх аа. Ямар ч байсан УИХ-ын нөхөн сонгуульд бас л нөгөө тойрогтоо нэр дэвшиж байна, гэхдээ албан ёсны зөвшөөрлөө бол хараахан аваагүй.

 

ИЗНН-ын нөхөд намайг нэр дэвшүүлсэнд би ихээхэн баяртай байна.

 

Дахин хэлье, Шагдарсүрэнгийн Гантулга, "жинхэнэ" Гантулга би УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт өрсөлдөхөд бэлэн байна" гэв.