Х.Нямбаатар: "Рио Тинто" гурван жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийг төсөвт нэмэлт орлого болгон оруулах санал тавьсан
2021/08/31
Х.Нямбаатар - “Туркойз Хилл, "Рио Тинто"-гийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлсэн.
Уг захидалд Оюутолгой төслийг удирдаж байгаагийнхаа хувиар "Рио Тинто" гүний уурхайн ажлыг хойшлуулсандаа хүлцэл өчсөн. Өөрөөр хэлбэл, цар тахалтай эдийн засгийн хүнд үед Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын үйлдвэрлэл хойшилж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Засгийн газарт одоо төлж байгаа татварын орлогоос гадна гурван жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийг төвлөрүүлж, төсөвт нэмэлт орлого оруулах саналтай байгаагаа дурдсан байсан.
Мөн Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос "Эрдэнэс Оюутолгой"-д төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдож хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулах шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, бидний 34 хувьд ногдох өр буюу 2.3 орчим тэрбум ам.долларыг айлын талаас бичилт хийж, бууруулах, энэ талаар хэлэцээр хийхэд бэлэн байна гэсэн.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын 92 дугаар тогтоолын заалтад дурдсан "Эрдэнэс Оюутолгой"-н ногдолтой холбоотой асуудлыг бидэнтэй ярьж болно шүү гэдэг давхар утгыг илэрхийлсэн.
Ер нь цаашдаа хэлэлцээрийг бүх талаар үргэлжлүүлэхэд бэлэн байна. Энэ төсөл амжилттай үргэлжлэх ёстой. Тиймээс Лондонгийн арбитрт гаргасан сөрөг нэхэмжлэлээ хойш тавиад, маргаанаа түр царцаавал яасан юм бэ гэдэг саналыг илэрхийлсэн.
Бид Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдаж, хэлэлцээр хийхээр ирсэн Б.Болд тэргүүтэй "Рио Тинто"-гийн төлөөлөлтэй ойрын үед уулзах товоо зарлана" гэв.
Зочин · 2021/08/31
бүтээн байгуулалтын хугацаанд хууль бусаар борлуулсан орлого оо эхлээд ил болгочих