Увс аймгийн Өмнөговь сумын түүхт 90-н жилийн ойд зориулсан “ЮУГАА Ч ХАРАМЛААГҮЙ НУТАГ” хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнөө 05 сарын 16-нд 14.30 цагаас болно. Тоглолтонд урилгаар Өмнөговь сумын уугуул морин хуурч, МУСТА С.Пүрэвжав, Сэлэнгийн долгио чуулгын гоцлол дуучин, МУСТА Б.Жаргал, Ард түмний гавьяат дуучин, МУСТА М.Бямбажав, Бямбажаргал ”Түмэн эх” чуулгын дуучин, МУСТА Г.Бямбажаргал, Ая зохиогч, дуучин, МУСТА Б.Пүрэвсүрэн, дуучин, МУСТА П.Жимсээ, СУИС тайзны ярианы багш, уран уншигч, МУСТА Б.Даваа, Хөтлөгч МУСТА Э.Гантулга, УДБЭТ-ын гобой хөгжимчин, МУСТА Г.Долгорсүрэн, Эстрадын дуучин, Ч.Сэлэнгэ, Ятгын чуулгын дуучин, Г.Алтанхуяг, ЦДБЧ-ын дуучин, Д.Лхамхүү, шүлэгч, Ж.Баярцэнгэл, Тал бичээч Д.Жаргалсайхан нарын уран бүтээлчид оролцож нутгийн зон олонтойгоо дуу хуураар учран золгох нээ. Ийнхүү Өмнөговь суманд ажиллаж амьдарч байсан, Өмнөговь сумтай холбоотой хэн бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хүндэтгэлийн тоглолт “Соёлын төв өргөө”-нд 05 сарын 16-нд 14.30 цагаас болно.