Өчигдөр "Бурхан багшийн их дүйчсэн" өдөр тохиосон. Энэ үйл явдлыг тэмдэглэж с үүлийн жилүүдэд Гэрэлт  зул өргөх ёслолыг “Сэтгэлийн амарлил” сангаас Тайланд улсын Даммакаяа сантай хамтарч жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болоод олон жилийг үдэж буй. Тэгвэл өчигдөр энэхүү гэрэлт зул өргөх ёслолыг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан юм.

Нийгмийн сайн сайхны төлөө зохиогддог уг арга хэмжээ нь гэрэлт зул өргөсөн хүн бүрт аз жаргал, сэтгэлийн амар амгалан авчирдаг тул хамтдаа бясалгал хийж, хүслээ шивнэцгээхээр өргөдөг. Гэтэл уг гэрэлт зулыг өргөсний дараа хог болдог байна. Өглөөнөөс эхлэн "Гэрэлт зул өргөх ёслолын маргааш" гэсэн дараах зургууд цахим ертөнцөөр тархаад байгаа юм.

   

 

 

 

    

 

Х.Даваа