Хаврын  гоёл наадам нь "Дизайн" урлагийг хөгжүүлэхэд түлхэц болох үүднээс энэ чиглэлээр сургалт явуулдаг сургуулиуд  болон оюутнуудын дунд зохиогддог. 

Наадмын гол зорилго нь шинэ залуу дизайнеруудын идэвхийг өрнүүлэх, бүтээлийг нь сурталчилах  зорилготойгоор уламжлал болгон жил бүр зохион байгуулагддаг арга хэмжээ билээ.

Энэ удаагийн "Хаврын гоёл 2014" наадамд дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх их, дээд сургуулийн оюутнууд өөрсдийн ураа шингээсэн бүтээлүүдээр өрсөлдаж байна.

Тус наадам нь энэ сарын 10-16-ны хооронд үргэлжлэх бөгөөд наадамд оролцогч сургууль тус бүр зохион байгуулагчдаас гаргасан хуваарийн дагуу оролцогч оюутнуудынхаа бүтээлүүдээр үзэсгэлэн  гаргаж,  хувцас  загварын шоугаа танилцуулж байна.

Эдгээр сургуулиудаас шалгарсан бүтээлүүд  нь энэ сарын 16–нд шагнал гардуулах ёслолд буюу "Гала" тоглолтонд оролцоно.

Дараах чиглэлээр шалгаруулах аж. Тодруулбал,

1. Дизайны шилдэг сургууль - 1                                                           

2. Хувцасны шилдэг дизайнер – оюутан-1

                                       -    Гоёлын загвар,  тэргүүн байр-1

                                      -     Үндэсний загвар, тэргүүн байр-1                                                                                                                   

                                      -     Уран сэтгэмжийн загвар, тэргүүн байр-1

                                      -     Өдөр тутмын загвар, тэргүүн байр-1

                       3.  График дизайны шилдэг дизайнер - оюутан-1

                       4.  Интерьерийн шилдэг дизайнер – оюутан-1

                       5.  Үйлдвэрлэлийн шилдэг дизайнер – оюутан-1

                       6.  Компьютер анимейшн дизайнер- оюутан-1

                       7.  Дизайны шилдэг багш-1

                       8.  Шилдэг ирээдүйтэй загвар өмсөгч -  эмэгтэй-1 

                       9.  Шилдэг ирээдүйтэй загвар өмсөгч - эрэгтэй-1