Энэ дуу бол дэлхийн алдартай хамтлаг "Pentatonix"-ын "Duft Punk" хэмээх дуу юм. Монголчууд мэргэжлийн өндөр түвшинд дуулж чаддагийг харуулах зорилготой "S4" хамтлагийнхан коверлон дуулсан нь рок попынхон болон хүмүүсээс маш өндөр үнэлгээг авчээ.

Хамгийн гол нь "Pentatonix" хамтлагийнхан өөрсдөө "S4" -ын фен хуудас руу захиа бичиж, сэтгэгдэл үлдээж "Wow perfect" гэж урмын үгээр шагнажээ. Мөн e-mail бичиж "Үнэхээр Монгол хамтлаг ингэж дуулсанд гайхлаа" хэмээн уран бүтээлд нь өндөр амжилт хүсчээ. Мөн Pharrel Willams-ын "Happy" хэмээх дууг S4 өөрсдийн найруулгаар дуулсан нь олон түмнээс өндөр үнэлгээг авч байна. Үнэхээр бие биенээ олно гэдэг хувь заяа төлийгүй тулгарах олон давааг даван туулна гэдэг хамтлагийн хувьд томоохон шалгуур.

Хөгжмийн зохиолч продюсер, МУСТА Б.Чинбат "Монголд бэлтгэгдсэн, үнэхээр авъяаслаг энэ залуустай ажиллах нь миний хувьд маш сайхан байна. S4 хамлагийнхан эх орон, хайр, ээж аав, хүний сэтгэлийн бүхий л нандин бүхнийг гайхалтай дуулж чадна. Мөн энэ залуусыг амжилтанд хүрнэ гэдэгт эргэлзэх зүйлгүй" гэж ярьжээ. Ингээд та бүхэндээ S4&DANKA хамтын цоо шинэ уран бүтээл "We are one" дууг хүргэж байна. Дууг http://энд дарж сонсоорой.