Х.Баттулга Л.Оюун-Эрдэнийг хамгаалж, АН-ынхныг дарамталж байгаа юу?
2021/10/18
Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны үеэр тус бүлгийн нэр бүхий гишүүд бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах санал гаргасан аж.
Гэвч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат гэнэт С.Эрдэнийн АН-ын Үндсэн дүрмийн хорооны шийдвэрийг хэрэгжүүлэхээр шийдэн, Ц.Туваан, С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг бүлгээсээ хассанаа мэдээлсэн билээ.
Д.Ганбат өнөөдөр мөн мэдээлэл хийн, "АН-ын удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу АН-ын Үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн Ж.Ганнибал, Ж.Батсуурь нарыг АН-ын гишүүнээс 4 жилийн хугацаатай хассан тул УИХ дахь АН-ын бүлгээс ч хасаж байна" хэмээв.
Мөн энэ үеэрээ нэгэн зүйл хэлсэн нь анхаарал татаж буй юм. Тодруулбал тэрээр: "Засгийн Газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхлэхтэй зэрэгцэн янз бүрийн байдлаар гадна, дотноос УИХ дахь АН-ын бүлэгт дарамт учруулж байна. Тухайлбал зөвлөхөөрөө дамжуулаад надад ч дарамт үзүүлж байгаа." гэв.
Хэний зөвлөх юм бэ? Хэн гэдэг зөвлөх дарамт үзүүлж буй хэрэг вэ?
Эх сурвалжийн өгүүлж буйгаар Д.Ганбат өөрийнх нь үгэнд орохоо больсон тул Монгол Улсын Ерөнхий Сайдын орон тооны бус зөвлөх Х.Баттулга УИХ дахь АН-ын бүлгийн удирдлагыг өөрийнхөө хүнээр сольж, Засгийн Газрыг огцруулах гарын үсэг цуглуулах ажлыг зогсоохоор ажиллаж буй ажээ.
Х.Цэцэн
Зочин · 2021/10/19
Оюутолгой шийдэх гээд зүтгэж байна , төмөр замыг УБ хотыг тойруулах гэж байна. усан цахилгаан станц барих шийдвэр гаргасан, Нефть үйлдвэр ашиглалтанд оруулах гэ зүтгэж байна, таван толгойн төмөр замыг зүтгүүлсээр байгаад дуусгах гэж байна. гэх мэт түүхэн шийдвэрүүдийг гаргаад зүтгэж байна . та нар юу хийсэн мөнгө идэхээс өөр дорвитой юу хийсэн бэ. бичээч...
Зочин · 2021/10/19
Оюун-Эрдэнэ уул гайгүй шийдэрүүдийг зоригтой гаргаад ажжиллаж байгаа даан ч ковид гэж нэг тээг гарч ирээд ажлыг сааруулаад байна. Шударга ажиллах байхаа хүнд үеэ давахаа бодьё. АН-ыг дэмжээд хэрэггүй би л лав больсон.
Иргэн · 2021/10/19
Энэ оюунаа засаг удирдах чадвар алга. Шадар сайд нь хар, зөвлөхийг баттулга хар , сайд нарыг нь хар хамаатан садан анги сургууль Хэнтийн гээд. Үнэн хөгийн ядуу сэтгэлгээтэй яаж улс төрд ингэж гарч чадахаа гэмээр байна