Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээ, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг хууль бусаар бусдад шилжүүлсэн гэх хэргүүдэд байцаалт авахаар АТГ, прокурорын байгууллага хүлээж буй. 

 

 

 

Учир нь тэрбээр хоёр жилийн өмнө "...Солонгост эмчлүүлнэ" гээд хил давснаасаа хойш буцаж ирээгүй, үе үе цахим сүлжээгээр мэдэгдэл хийдэг болсон юм. Харин энэ хооронд нэг хэрэгт хамт шалгагдсан хүмүүс нь ял авч, нөгөө хэрэг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Мөн эдгээр хэргийн холбогдогчид "...Бүгдийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мэднэ" гэдэг байна. 

 

 

 

Тиймээс өнгөрсөн долоо хоногт Засгийн газар, хууль хяналтын байгууллагын удирдлагуудын түвшинд Ч.Сайханбилэгийг Монголд авчрах талаар ярилцаж, эхний ээлжинд Интерполоор эрэн сурвалжлуулахаар болжээ. Хэрвээ Ч.Сайханбилэгийг авчирвал дээрх хэргүүдийн хамгийн том зохион байгуулагч ил болох ажээ.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин