Д.Хаянхярваа Хятадуудыг шантаажилж, их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй
2021/10/25
УИХ-ын гишүүн асан, "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй үндэслэлээр АТГ-аас албадан саатуулан шалгаж буй билээ.
Тэрээр энэ тухай Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан хүсэлт гаргахдаа: " намайг хорьж шалгасан асуудал нь 2019 оны буюу намайг томилогдохоос өмнөх үеийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудал байсан.
Гэтэл энэ асуудал нь надад хамаагүй нь тодорхой болонгуут энэ хууль бус ажиллагаагаа үргэлжлүүлэн намайг 30 хоногоор цагдан хорьж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэг тулгаж үр хүүхдүүд, хань ижлийн болоод найз нөхөд, худ ураг бүхий л хүмүүсийг дуудан байцааж байна. Улмаар 2016 он болоод түүнээс өмнөх байдлыг ч шалгаж байна." хэмээсэн юм.
Гэвч эх сурвалжийн өгүүлж буйгаар түүнийг шалгаж буй үндэслэл нь өөр аж. Тодруулбал Д.Хаянхярваа Говьсүмбэр аймгийн нутагт орших "Эрдэнэс Монгол"-той хамтран Шивээ-Овоогийн нүүрсний ордыг эзэмшдэг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаний удирдлагуудыг шантаажилж, их хэмээний ам.доллар авсан байж болзошгүй гэнэ.
С.Сарнай
sonin.mn
DR MAXWELL · 2021/10/31
Зочин · 2021/10/25
Хаянхярвааг муучлах юм байхдаа монголчууд нэгийгээ тамлах хорлох муучлах хэнхэг туссан улс юмаадаа .
Иргэн · 2021/10/25
Заавал ямар нэг зүйл олох шаардлага үүссэн юм биздээ?! Хай,хай?! Нэг олигтой юм олдохгүй л болов уу даа?! Хаяан хярваа дарга тийм увайгүй зүйл хийх хүн бишээ?!
Иргэн · 2021/10/25
Заавал ямар нэг зүйл олох шаардлага үүссэн юм биздээ?! Хай,хай?! Нэг олигтой юм олдохгүй л болов уу даа?! Хаяан хярваа дарга тийм увайгүй зүйл хийх хүн бишээ?!
Иргэн · 2021/10/25
Заавал ямар нэг зүйл олох шаардлага үүссэн юм биздээ?! Хай,хай?! Нэг олигтой юм олдохгүй л болов уу даа?! Хаяан хярваа дарга тийм увайгүй зүйл хийх хүн бишээ?!
Зочин · 2021/10/25
Луухаануудыг дарамтладаг Ар Халхын шилийн сайн эрсийн удам аргагүй л мөн дөө. Харьшгүй зоригт Хаянхярваа мину зээ
иргэн · 2021/10/25
Угаасаа НАМ ТЕНДЕР ХУЛГАЙГААР БАЯЖСАН ИЛТ БИШ ҮҮ
DR. PRADHAN · 2021/10/25
харамсалтай · 2021/10/25
АВЛИГА авч болохгүй.