“Мон-Атом” компанийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайханыг АТГ шалгаж эхэлжээ
2014/05/18
Монгол улсын Үндэсний Аюулгүй байдалтай нягт холбоотой үйл ажиллагаагаа явуулдаг “Мон-Атом” ТӨХК-ийг Ж.Билэгсайхан нь 4.5 тэрбумын өрөнд унагажээ.
Тодруулбал, Голомт банкинд 500 сая, “Эрдэнэс МГЛ” компанид 330 сая, Чехийн “Ураниум Индастри” компанид 3.6 тэрбумын өртэй болгосон байна.
Ж.Билэгсайхан нь цацраг идэвхт ураны илрэлийг тогтоох, үнэлэх, мэргэжлийн хайгуул, судалгаа гүйцэтгэх, тайлан тооцоо хэлбэрээр шинжлэх ухаан теникийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тухай 1 сая 90 мянган ам.долларын гэрээг ямар ч тендергүйгээр “Мон Зим” компанитай байгуулсан гэх бөгөөд сонгон шалгаруулалтгүйгээр эрх олгосон компанийнхаа дансанд төлбөрийг нь шууд хийсэн гэх баримт Төрийн өмчийн хорооны санхүү дээр байгаа ажээ. Хамгийн гол нь энэ төрлийн адил үйлчилгээ эрхэлдэг компаниуд дээрх ажлыг 200 мянган ам.доллараар гүйцэтгэдэг юм байна. Гэтэл зах зээлийн үнэлгээнээс даруй зургаа дахин илүү мөнгөөр “Мон Зим” компанитай гэрээ байгуулж, мөнгөө тэр даруй шилжүүлсэн явдлыг тус компанийн ТУЗ-ийн гишүүд ч мэдээгүй байсан бололтой. Тиймээс АТГ-аас Ж.Билэгсайхан даргыг энэ хэрэгт холбогдуулан эрүү үүсгэн шалгаж эхлэнгүүт “Мон-Атом” компанийн ТУЗ хуралдаж, түүний хууль зөрчсөн үйлдэл нь нотлогдсон учраас тавдугаар сарын 24-нд ажлаас нь халжээ.
Ураны хайгуул хйихэд 200 мянган ам.доллараар хийдэг байхад 1 сая 90 мянган ам.долларын гэрээг ямар ч тендергүйгээр “Мон Зим” компанитай байгуулсан нь тун хачирхалтай.
Түүний эл үйлдэл нь төрийн өмчит компаниудын захиарлуудад хариуцлага тооцох ёстойг сануулж буй хэрэг боллоо. Төсвийн мөнгөнд өөрийн юм шиг хандаж байгаа нь харамсалтай.
Зочин · 2014/05/19
ккккк
ТААВАР · 2014/05/19
Өнгөө олхоо байгаад ирхээрээ мимбирам хийдэг, дээд доод өнгө хийж чаддаггүй, нугалаатай, сургуулилт байнга хийдэггүй хэрнээ “ТӨГӨЛДӨР ГОО” тоглолт хийж мөнгөтэй болох хүсэлтэй, ****** дуучинг хэн гэдэг вэ?
Зочин · 2014/05/19
Та ер нь мэдээнийхээ бvх тоог нягтал даа! Тэр 4, 5 тэрбум худлаа л болов уу . Чингис бонд тань хэд билээ... До******** тогрогоо **********ад байгаа юм уу? Тоо мэдэхгуй будилаад байгаа юм уу!
Зочин · 2014/05/19
Одоо мэдээний дунд байгаа 200 саяаа бас 200 мянга болгож зас!
Зочин · 2014/05/19
Сэтгүүлчээ, 200 сая ам.до******** 1 сая 90 мянган ам до********ынхаа учрыг олоод наад материалаа засаач дээ! 200 000 000 болон 1 900 000 зөрүүг бодоод хуваагаад хасаад нэмээд бодоод бич л дээ ... шог юм... Адаглаад оронг нь тоолооч нэг нь 9 оронтой тоо нэг нь 7 оронтой тоо... Аль нь аль бага вэ? Сайн бод