Г.Эрхэмбаяр аварга Жюү-жицүгийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ
2021/11/12
АНУ-ын Лас-Вегас хотноо болж байгаа Жюү-жицүгийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бор бүсний М3 ангиллын +100кг жинд барилдсан "Их шавь" дэвжээ, "Монде групп"-ийн тамирчин Гунаажавын Эрхэмбаяр аваргын алтан медаль хүртсэн байна.
Түүний хувьд ийнхүү гуравдах удаагаа дэлхийн аварга болж байгаа аж.