КОВИД буюу Цар тахлын хуулийг ЗУРГААН САРААР сунгалаа
2021/12/30
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар цар тахлын тухай хуулийн хугацааг зургаан сараар сунгах эсэх хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцээд дэмжив. Ингэснээр тус хуулийн үйлчлэх хугацааг зургаан сараар сунгалаа.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд:
- “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/
- “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2021.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
bat · 2021/12/31
Ковидтой дасан зохицож хамгаалж амьдарна шүү хамуу тэмбүү намайг төрөхөд байсан үүн шиг ковид байсаар байх болно тэгэхлээр эдийн засагаа бод ухаарч амьдар хорьж хаагаад гэдэс өлсвөл улам олон хүн ковидоор үхнэ