БОАЖ-ын сайдаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэв
2022/01/17
Монгол Ардын намын Удирдах зөвлөл хуралдаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын томилгоог хэлэлцсэн байна.
Удирдах зөвлөлөөс БОАЖ-ын сайдад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр тогтжээ.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар тус яамны сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлсөн.
Б.Бат-Эрдэнийг маргааш буюу нэгдүгээр сарын 18-нд намрын чуулган хаалтаа хийхээс өмнө томилно гэдэг мэдээлэл байна.
Энэ · 2022/01/17
Энэ нөхөр юу хийсэн гэж албан тушаалаар шагнуулчихваа