Л.Оюун-Эрдэнэ: 500 мянган төгрөгөөс дээш тэтгэврийн мөнгийг 15 хувиар нэмэгдүүлнэ
2022/01/28
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.
Хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Тэрбээр "Ерөнхийлөгчийн өгсөн чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үндэслэн Монгол Улсын төсвийг тодотголыг УИХ-д өргөн барьж байна. Төсвийн тодотголын хүрээнд бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөж, 500 мянган төгрөгөөс дээш тэтгэврийн мөнгийг 15 хувиар нэмэгдүүлэх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахтай холбогдуулан зарим багц арга хэмжээг тусгалаа.Өөрөөр хэлбэл, ирэх хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болно. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахтай холбоотой зарим багц арга хэмжээг тусгасан.
Улсын төсвийн зардлуудыг танах, зураг төсөл нь тодорхойгүй болон төсвийн хэлэлцүүлгийг явцад шинээр нэмэгдсэн зарим төсвийг хасах зэргээр шаардагдах эх үүсвэрийг тооцлоо. Ингэснээр 2022 оны төсвийн нийт зардал нэмэгдэхгүй, орлого буурахгүй" гэлээ.
Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлыг шийдэхийн тулд 2022 оны улсын төсөв болон нийгмийн даатгалын сангийн төсөвт тодотгол хийх аж.
Зочин · 2022/01/28
Тэтгэвэр нэмэх байгаад баяртай байна Гэхдээ 480000 төгрөгийн тэтгэвэр авдаг хүний тэтгэвэр 20000 төгрөгөөр нэмэгдэж 500000 төгрөг болж байгаа юм байна гэж ойлголоо гэтэл 500000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүний тэтгэвэр 15 хувиар өсгөж 575000 төгрөг болж өсж байна энэ шудрага байдал мөнүү үүнийг анхаарч үзнэ гэдэгт эрхэм түшээд маань анхаарч үзнэ гэдэгт итгэж байна
Ахмад настан · 2022/01/28
Тэтгэвэр нэмэх байгаад баярлаж байна 475000н тэтгэвэр авч байгаа хүний тэтгэвэр 25000 р нэмэгдэж500000 болох юм байна үүнийг харж үзэхгүй бол арай шудрага бус юм болж байгаа юм бишүү
Пүрэв · 2022/01/28
Би 465000 тэтгэвэр авдаг юм одоо 500000 болгож 35000 төгрөг нэмэх юм байна шудрага бус байгаа юм биш үү энэ мэт зөрүүг анхаарч үзнэ үү
Зочин · 2022/01/28
Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 500 мянга болж бгаа бол бусадыг нь ч гэсэн 150мянгаар нэмээчээ юун 15%, илүү татвар төлсөн нь дандаа хохирч бхын сонин юм бэ хувь тэгцүүлсэнийг бол нэмэх ямар ч шаардлага бхгүй