Д.Ганбат: Н.Учралын боов, хэний календарь, миний мөнгө бол хувь хүний асуудал
2022/01/31
УИХ-ын чуулганы хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат олон нийтийн зүгээс шүүмжилж буй асуудалд байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Н.Учралын боов, хэний календарь, миний мөнгө бол хувь хүний асуудал шүү. Хувь хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү падгүй юм. Сар шинийн өмнө өтгөс буурлуудынхаа алгыг дээш нь харуулдаг.
Гэхдээ бид одоо Богдын боов шиг юмаа болимоор байна. Хэддүгээр зуун билээ. Одоо арай шинэ түвшинд хүрч, мөнгө төгрөг тараадаг болсон нь дээр.
Би Баянхонгор аймгийнхнаа шинэ соёлд оруулж байгаа шүү. Азийн орнууд дугтуйтай мөнгө багачууддаа өгдөг. Тэр рүү бага ч гэсэн ойртуулж байна" гэв.