“Шүүдэр” продакшны уран бүтээл, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн “Улаан пальто” уран сайхны кино өчигдрөөс дэлгэцнээ гарч эхэлсэн билээ.

Уг кинонд нэгэн гэр бүлийнхэн хамтдаа тогложээ. Тодруулбал, гол дүрд тоглосон 23 дугаар сургуулийн сурагч Ч.Энхномуун охин жүжигчин Э.Чинзориг, О.Долгор нарын охин.

Найруулагч Э.Чинзориг "Улаан пальто"-г найруулж түүний эхнэр О.Долгор, охин Ч.Энхномуун нар гол дүрийг бүтээсэн юм. Бяцхан охиныг мэргэжлийнхэн дүрдээ маш сайн тогложээ хэмээн магтаалын үгийг харамгүй хайрлаж байсныг дуулгахад таатай байна.