XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн харьяат, аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал түрүүллээ.

Үзүүрлэсэн Улсын заан Б.Пүрэвсайханыг зүүн талд нь мордож хуураад, урагш нь хөнтөрч унагав. Ингэснээр аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал сар шинийн баярт зориулсан барилдаанд найм давж түрүүллээ.

Ийнхүү 26 настай залуу бөх Э.Мөнхжаргал Аймгийн заан цолтойгоор сар шинийн барилдаанд түрүүлсэн хамгийн анхны бөх боллоо.