ОУХМ Б.Ачбадрах 1.5 километрийн спринт зайд хурд сорилоо
2022/02/08
Хоёр дахь олимпдоо оролцож буй цанын ОУХМ Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 1.5 км-ийн спринт зайд хурд сорилоо.
Энэ төрөлд 91 тамирчин өрсөлдөхөд Францын Лукас Шанават 2:45.03 минутын амжилтаар урьдчилсан шатыг өнгөлөв.
Тамирчин Б.Ачбадрах 83-т эрэмбэлэгдэн гараанаас гарсан бөгөөд 3:11.60 минутын амжилтаар 77-р байрт бичигдлээ. Урьдчилсан шатнаас шалгарсан 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөх юм.
Манай тамирчдын хувьд хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км, 11-нд Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорих болно.
Гэрэл зургийг С.Энхжаргал, Д.Нямбилэг /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/
зочин · 2022/02/09
хоцорч ирчихээд түрүүлсэн юм шиг бахдаж яримааргүй банйа оролцохгүй байсан нь манайх шиг ядуу оронд зардал хэмнэнэ