МоАХ-ы газрыг барьцаалаагүй болох нь баримтаар нотлогдов
2022/03/22
Эрх баригчид болон АН-ын дарга асан С.Эрдэнэ нартай хамаарал бүхий зарим нэр бүхий улс төрчид Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МоАХ-ы дарга Х.Баттулга нь МоАХ-ы газрыг барьцаалж, Хөгжлийн Банкнаас зээл авсан гэх агуулгатай зүйлийг ярьж, улмаар энэ нь хэвлэлээр цацагдсан билээ.
АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчийн үнэмлэхээ авах үеэрээ Х.Баттулга энэ тухай: "Хөгжлийн банктай холбоотой ямар ч асуудал надад байхгүй. Худлаа шүү. МоАХ-ы алга дарам газрыг барьцаалж, өчнөөн тэрбумын зээл өгдөг банк гэж юу байхав дээ" гэж хариулсан.
Х.Баттулга хариулт өгсний дараа ч нийгмийн сүлжээ, зарим нэр бүхий хэвлэлээр энэ тухай төлбөртэй мэдээлэл нийтлэгдсээр л байгаа юм. Гэвч эцэст нь энэ бүхнийг мухарлах баримт ил боллоо. Тодруулбал Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас үзвэл МоАХ-ы газар нь ямар ч зээлийн барьцаанд тавигдаагүй, зориулалтын дагуу ашиглагдаж буйг та дараах баримтнаас харж болно.
Зочин · 2022/03/22
Батлагдаагүй баримтаар гүтгсэн байж болзошгүй боллоо.Нэгнийгээ газар доор ортол муулж байнаа.
Зочин · 2022/03/22
Барьцаалсан баримтууд нь гараад ирсэн ш дээ. Худалч хүний нээрээ олон хуурамч хүний хөөрхий олон гэж... 17-н чингэлэг спиртийг ус болгочихдог зууны луйварчин халтмаагийн эргүүгийн үгэнд Монголчууд үнэмшихгүй
Зочин · 2022/03/22
Юм үнэнээрээ байх сайхан юм даа
зочин · 2022/03/22
Баттулга спиртийг ус болгож хувиргадаг хүн шдээ. Энэ зэргийн маапааныг амархан хутгана даа