Монгол-Оросын мөнгөн тэмдэгтийг төлбөр тооцоонд харилцан ашиглах тухай ярилцжээ
2022/04/19
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргуловтой Оросын Гадаад хэргийн яаманд 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр уулзаж, цаг үеийн асуудлуудаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Элчин сайд Украины эргэн тойрон дахь үйл явцын талаар Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.
Уулзалтаар Монгол-Оросын эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны зарим тодорхой асуудал, тухайлбал үндэсний мөнгөн тэмдэгтийг төлбөр тооцоонд харилцан ашиглах тухай ярилцав.
Эдүгээ олон улсын нөхцөл байдал төвөгтэй байгаа хэдий ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын үед тохиролцсон томоохон асуудлууд, хамтын төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг цаг тухайд нь хангах шаардлагатайд талууд санал нэгдлээ.